Япон бизнес менежерийн визийг чангалсан нь Хятад иргэдэд хамгийн их нөлөөлж магадгүй
Япон улс бизнес менежерийн визийг арван жилийн өмнө гаднын бизнес эрхлэгчдийг татах зорилготой нэвтрүүлж байсан. Гэвч тус визийг өөр зорилгоор ашиглаж байж магадгүй гэж Японы эрх баригчид болгоомжилсон тул шалгуурыг өөрчилжээ.
Аравдугаар сард шинээр хэрэгжүүлж эхэлсэн дүрмийн дагуу бизнес менежерийн виз авахын тулд дансандаа байршуулах шаардлагатай мөнгийг зургаа дахин нэмж 5 саяас 30 сая иен болгосон юм. Өөрөөр хэлбэл визний хүсэлт гаргагч дансандаа 200 мянган ам.доллартой байх ёстой. Мөн хүсэлт гаргагч дор хаяж нэг япон хүнийг бүтэн цагийн ажилтнаар ажиллуулж, бизнес эрхэлсэн гурваас дээш жилийн туршлага эсвэл магистрын зэрэгтэй байх ёстой гэж зааж өгсөн юм.
Ингэж бизнес менежерийн визийг чангалсан нь Хятад иргэдэд хамгийн их нөлөөлж магадгүй юм. Тус визээр Японд оршин сууж буй хүмүүсийн талаас илүү хувь нь БНХАУ-ын иргэд. Хятадын сошиал хуудаснууд бизнес менежерийн виз нь Япон руу гарах боломж хэмээн сурталчилдаг байна.
Эх сурвалж: NHK












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin ulaan guilagchinguud