Гадаад мэдээДЭЛХИЙ

Мексикт Z үеийнхэн гэмт хэрэг, авлигын эсрэг жагсаж байна

Бямба гарагт /2025.11.15/ Мексик улс даяар олон мянган залуус “Z үе” уриа лоозон дор жагсаал хийсэн байна. Арванэгдүгээр сарын 1-нд Уруапан хотын дарга Карлос Манзо олны өмнө буудуулж нас барсан. Залуус түүнийг гэмт хэрэгтэй тэмцэгч хүн гэж хардаг байсан юм. Мексикийн залуус тус улсын гэмт хэрэг болно авлигын хэргийг удаан хугацааны турш шүүмжилж ирсэн. Тэгвэл Манзог хөнөөсний дараа тэдний уур бухимдал жагсаал болон хувирлаа.

Мехико хотод цөөн хэдэн жагсагч Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаумын амьдардаг ордны эргэн тойрон дахь хашааг нураажээ. Үүний улмаас үймээн үүсэж, цагдаа нартай жагсагчид мөргөлдсөн байна. Мехико хотын олон нийтийн аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Пабло Васкес хэвлэлийн бага хурал хийхдээ 100 гаруй цагдаагийн алба хаагч бэртсэн гэжээ. Мөн 20 энгийн иргэн үймээний үеэр гэмтсэн байна.

Жагсагчдын зарим нь Шейнбаумыг намд уур бухимдлаа гаргаж, Морена нам буу гэх уриа лоозон барьсан байв. Харин зарим нь гэмт хэрэг, хүчирхийллийн эсрэг засгийн газар илүү хатуу арга хэмжээ авахыг шаарджээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button