ДЭЛХИЙ

Хятадад дэгдсэн корановирус хүнээс хүнд халдварладаг нь тогтоогджээ

БНХАУ-ын Засгийн газраас томилсон судалгааны баг Уухан хотоос анхлан дэгдсэн корановирусийг хүнээс хүнд халдварладаг болохыг тогтоосон байна. Аажмаар эмнэлгийн ажилтнууд өөрсдөө өвдөж эхэлснээр уг дүгнэлтийг хийх үндэслэл болжээ. Өвчтөнүүдтэй гардан ажиллаж байсан эрүүл мэндийн байгууллагын 14 ажилтан халдвар аваад буй аж.

Урьд өмнө тэмдэглэгдэж байгаагүй уг шинэ төрлийн вирусаар өвчилсөн хүний тоо өдгөө 218-д хүрч, гурван хүн нас барсан юм. Халдвар зөвхөн БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр бус, цаашлаад Тайланд, Хонг-Конг, Япон, Өмнөд Солонгост хүртэл бүртгэгдээд байна.

Үүний өмнө тус вирусийг амьтны гаралтай тул хүнээс хүнд халдварлах магадлал нь бага хэмээн ярилцаж байсан юм.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button