ДЭЛХИЙ

ДЭМБ нууцлаг вирустай холбогдуулж шуурхай хуралдаан зарлажээ

Өчигдөр /2020.01.20/ Хятадад тархаад буй корановирусийн халдвартай холбогдуулж ДЭМБ /Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага/ шуурхай хуралдаан зарласан байна. Хуралдаан маргааш буюу нэгдүгээр сарын 22-нд болох бөгөөд үүгээр олон улсын эрүүл мэндийн аюулгүй байдал эрсдэлд орсон эсэх талаар ярилцана гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Түүнчлэн амьтны гаралтай гэгдэж байсан тус вирусийг хүнээс хүнд халдварладаг болохыг Хятадын Засгийн газар зарласан. Одоогийн байдлаар мэдэгдэж буй өвчлөгсдийн тоо 222-т хүрээд байгаа бөгөөд, ДЭМБ-ын зүгээс худалдаа, аялал жуулчлалын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг хараахан гаргаагүй байна.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button