НИЙГЭМНийгэм мэдээ

Ачааны хоёр автомашин мөргөлдөж, жолооч төмөр хийцэд хавчуулагджээ

Өмнөговь аймаг, Цогтцэций сум  Сийрст багийн “Хадан-Ус” гэдэг газар ачааны хоёр автомашин мөргөлдсөн хэрэг гарчээ. Тодруулбал, "автомашины жолооч төмөр хийцэд хавчуулагдсан байна" гэх дуудлага өнгөрсөн шөнийн 02:45 цагт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 44 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Цогтцэций сумаас “Цагаанхад” гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “XCMG XGA4250D3WC” загварын зүтгүүр, мөн “HOWO ZZ4257W324HE1H” загварын зүтгүүртэй мөргөлдсөн осол гарчээ.

Ослын улмаас жолооч 23 настай эрэгтэй "С" бүхээг дотроо хавчуулагдсан байна. Тус жолоочийг эсэн мэнд гаргаж, сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button