НИЙГЭМНийгэм мэдээ
Мөсний зузаан харилцан адилгүй байгаа учир зорчихгүй байхыг анхаарууллаа
Хөвсгөл аймгийн гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид ард иргэд, малчид, тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах, мөс цөмрөх ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Цагаан-Уул сумын төвөөс зүүн урд зүгт "Дөрөлжийн нуур" орчимд түр хориглох тэмдэг хоёр, анхааруулах тэмдэг тавыг байршуулжээ. Мөн урд зүгт "Баяннуур" орчимд түр хориглох нэг, анхааруулах тэмдэг дөрөвийг тус тус байршуулжээ.
Түүнчлэн гол, нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагуу харилцан адилгүй зузаантай, хүн, мал амьтан, машин техник зорчих хүртэл бэхжээгүй байгаа аж. Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.