НийгмийнНИЙГЭМ

Уяачдын төлөөлөл ЭХЭМҮТ-д 20 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хандивлалаа

Монголын морин спорт уяачдын холбооны 30 жил тохиож буй. Тус холбоо ойн ажлын хүрээнд тод манлай, манлай, алдарт уяачдын дунд сагсан бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг зохион явуулсан. Тэгвэл тус тэмцээнд оролцсон уяачид, тэмцээний үеэр босгосон хандивын мөнгөө сайн үйлд зориулахаар шийдвэрлэсэн аж. Тиймээс өнөөдөр 20 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эрчимт эмчилгээ болон мэдээгүйжүүлэх хагалгааны тасгуудад хандивлажээ.

Түүнчлэн дуслын шахуурга, отсос, утлагын аппарат, сувилагчийн тэргэнцэр, яаралтай тусламжийн цүнх, хүүхдийн хяналтын монитор, pulse oximeter rad-G гэх мэт нэн яаралтай тусламжийн 20 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмжийг эмнэлгийн удирдлагуудад гардуулан өгсөн байна. Тус хандив нь "ханиад томуу нь ачаалал их, оргил үед маш том дэмжлэг боллоо" гэж эмнэлгийн төлөөллүүд илэрхийлжээ.

Б.АЗЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button