ДЭЛХИЙ

Нууцлаг вирусийн эсрэг вакцин жилийн дараа гарах боломжтой

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө БНХАУ-ын Уухан хотод анхлан дэгдсэн Коронавирусийн төрлийн халдварын эсрэг вакцин боловсруулах ажлыг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэн эхлүүлсэн байна. Зөвхөн Хятад төдийгүй Хонг-Конг, Тайланд, Япон, Өмнөд Солонгос, Австрали зэрэг орнуудад тархаад буй тус вирусийн халдвараар 300 орчим хүн өвчилж, дөрвөн хүн нас барсан.

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын тус хүрээлэнгийн вакцин боловсруулах ажил хэдэн сарын хугацаанд үргэлжлэх магадлалтай бөгөөд, жилийн дараа хэрэглээнд нэвтэрч магадгүй гэнэ. Үүн дээр Техас, Нью-Йорк болон БНХАУ-аас ирсэн бүлэг эрдэмтэд ажиллаж буй аж.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button