УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ-ын "эрэгтэй" гишүүд ирцээ бүртгүүлсэн ч гэр бүлийн хууль хэлэлцэх үеэр суусангүй

УИХ-ын намрын ээлжит хуралдаан өчигдөр /2025-12-04/ болж, Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын дарга Н.Учрал, гэр бүлийн асуудалд эрэгтэй, эмэгтэй ялгалгүй хамааралтай. Тиймээс Улсын Их Хурлын эрэгтэй гишүүдийг "Их Хуралдай" танхимд орж ирж, хуралдаандаа суухыг сануулав.

Хуралдааны ирцээс харахад,

Тасалсан: О.Амгаланбаатар, Л.Соронзонболд, Л.Оюун-Эрдэнэ, П.Наранбаяр

Чөлөөтэй: Д.Амарбаясгалан, О.Батнайрамдал, Х.Жангабыл, Д.Энхтүвшин, Н.Номтойбаяр, М.Нарантуяа-Нара

Гадаад томилолт: Ц.Баатархүү, М.Бадамсүрэн, Р.Батболд, Х.Баттулга, Б.Батцэцэг, П.Батчимэг, Ж.Баярмаа, Х.Булгантуяа, Д.Бум-Очир, Ш.Бямбасүрэн, А.Ганбаатар, Д.Ганбат, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Б.Жаргалан, Б.Заяабал, Ч.Лодойсамбуу, С.Лүндэг, Ч.Номин, Г.Очирбат, Р.Сэддорж, А.Ундраа, Ч.Ундрам, О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Б.Энхбаяр, Д.Энхтуяа, С.Эрдэнэболд

Орон нутгийн томилолт: Ж.Баясгалан, Ц.Мөнхбат
Л.Мөнхбаясгалан,

Эмнэлгийн чөлөөтэй: Х.Болормаа, Л.Гантөмөр, М.Сарнай, Ц.Туваан, Б.Тулга

Ерөнхийдөө 47 гишүүн тасалсан, чөлөөтэй, томилолттой, эмнэлгийн чөлөөтэй байж. Гэтэл үлдсэн 74 гишүүнээс цөөн хэд нь хуралдаанд сууж, үг үзэл бодлоо илэрхийлэв. Тэдний дийлэнх нь эмэгтэй гишүүд байсан бөгөөд Улсынхаа чухал капитал болох гэр бүлийн асуудлыг хэлэлцэх үеэр ирцээ "эрэгтэй" гишүүд ирцээ бүртгүүлсэн ч хуралдаандаа суусангүй.

Дараах холбоосоор Гэр бүлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-тэй танилцах боломжтой.

О.ОНОН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button