Гадаад мэдээДЭЛХИЙ

Корнеллын их сургуульд суралцдаг байсан Монгол оюутан хүчингийн хэрэгт буруутай нь тогтоогджээ

АНУ-ын Корнеллын их сургуульд суралцдаг байсан Э овогтой Б нь хүчин болон хулгайн хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тогтоогджээ. “The Cornell Daily Sun” сонин мэдээлснээр тангарагтны шүүх долоо хоног хуралдсаны эцэст арваннэгдүгээр сарын 24-нд түүнийг гэм буруутай гэж үзсэн байна.

Корнеллын их сургуулийн цагдаагийн алба (CUPD) өнгөрсөн жил мэдээлснээр түүнийг 2024 оны есдүгээр сарын 12-нд Итакагийн цагдаагийн албатай хамтран баривчилжээ. 2024 оны есдүгээр сарын 1-нд Корнеллын кампус дээр болсон хүчингийн хэргийг мөрдөн шалгасны үр дүнд түүнийг баривчилсан гэж “CUPD” мэдэгдсэн юм.

Нью Йорк мужийн хуульд хүчингийн хэргийг B ангиллын хүнд гэмт хэрэг гэж үздэг. Тэрбээр тус хэргээр 25 хүртэл жил хорих ял сонсож магадгүй. Тус мужийн хуулийн дагуу B ангиллын хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгтнүүдэд дор хаяж таван жил хорих ял оноох ёстой байдаг аж. Түүнд ял оноох шүүх хурлыг 2026 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр товложээ.

Эх сурвалж: The Cornell Daily Sun

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Өө ямар харамсалтай хэрэг вэ? Үсийг нь зулгартал гачаалдахгүй муу байнаа

Холбоотой мэдээ

Back to top button