Нийгэм мэдээ

Туул, Орхон, Хөвсгөл нуурт мөс цөмөрсөн дуудлага зонхилон бүртгэгдлээ

Улсын хэмжээнд арваннэгдүгээр сарын 25-ныг хүртэл мөсөн дээгүүр иргэд явганаар болон тээврийн хэрэгсэлтэй зорчиж яваад мөс цөмөрч, усанд живсэн 60 удаагийн дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэжээ.

Дээрх дуудлагын дийлэнх нь Хөвсгөл, Улаанбаатар, Ховд, Завхан, Увс аймагт болсон бөгөөд Хөвсгөл нуур, Туул, Орхон голд зонхилон тохиолджээ.

Мөс цөмөрсөн дуудлага ихэвчлэн 1, 2, 3, 4, 11, 12 дугаар сард тохиолддог. Тиймээс иргэд, малчид, тээвэрчдийг гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байж, өөрийн болоод бусдын амь нас, эд хөрөнгө, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалахыг Онцгой байдлын газраас уриаллаа.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button