Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Н.Наранбаатарыг ТБХ-ны даргаар дэвшүүлснийг дэмжлээ

Өнөөдөр УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр хуралдаж байна.
Чуулганы эхэнд Гэр бүлийн тухай хуулийн төсөл болон Гэр бүлийн дагнасан шүүхтэй болох тухай хуулийн төслүүдийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.
Үргэлжлүүлэн Төсвийн байнгын хорооны даргад нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцэж байна. Тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Х.Ганхуяг Шадар сайдаар томилогдсон тул түүний оронд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлсэн байна. Байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд Н.Наранбаатарыг нэр дэвшүүлснийг гишүүдийн олонх дэмжсэн юм.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.