НИЙГЭМ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөө

Хятадын Ухань хотод анх илэрсэн шинэ төрлийн коронавирусээр халдварласан тохиолдол нэмэгдсээр байгаа билээ. Сүүлийн үеийн мэдээллээл тус вирусийн 291 дэх тохиолдлыг бүртгэсэн.

Корона вирус хүнээс хүнд халдварлаж буй мэргэжлийн байгууллагууд албан ёсоор тогтоосон. БНХАУ-д дэгдэж, цөөнгүй оронд тархаад буй коронавирус Монголд орж ирэхгүй гэсэн баталгаа байхгүй. Тус вирусээс хамгаалах вакцин байхгүй учраас халдвар авсан хүнтэй харьцахгүй байх чухал. Гараа ам, хамар, нүдэндээ хүргэхээс зайлсхийж, савантай бүлээн усаар тогтмол угаахыг зөвлөж байна. Өвчний шинж тэмдэг илэрвэл олон нийтийн газраар явахаас зайлсхийж, бусад хүнтэй гар барих, шүргэлцэх, ойртохоос зайлсхийгээрэй. Ханиаж, найтаахдаа ам, хамраа таглахыг сануулжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button