АНУ руу орж ирэх жуулчид сошиал дээрх сүүлийн таван жилийн түүхээ харуулах шаардлагатай болно
Доналд Трампын захиргаанаас гаргасан шинэ төлөвлөгөөгөөр бол АНУ руу орж ирэх жуулчид сошиал дээрх сүүлийн таван жилийн түүхээ харуулах шаардлагатай болох аж. Энэхүү дүрэм нь АНУ руу визгүй орж Их Британи, Франц, Австрали, Герман, Япон зэрэг 42 орны иргэдэд хамаарна.
АНУ-ын Гааль, хил хамгааллын агентлаг (CBP) мэдэгдэл хийхдээ жуулчид сүүлийн таван жилийн хугацаанд ашигласан утасны дугаар, сүүлийн арван жилд ашигласан имэйл, нүүр царай, хурууны хээ, ДНХ, нүдний солонгон бүрхүүлийн био мэдээлэл шаардлагатай гэжээ. Мөн хүүхдүүд зэрэг гэр бүлийн гишүүдийн нэр, оршин суугаа хаяг, төрсөн он сар өдөр зэрэг газруудыг асууна гэж “CBP” мэдээлсэн байна.
Энэхүү шинэ төлөвлөгөө нь ирэх жил АНУ, Канад, Мексиктэй хамтран зохион байгуулах хөлбөмбөгийн ДАШТ-ийг үзэх гэсэн хүмүүст хүндрэл учруулах төлөвтэй. “FIFA” мэдэгдэл хийхдээ стадионуудад 5 сая гаруй хөгжөөн дэмжигч төвлөрч, АНУ, Канад, Мексикт илүү олон сая хүн аялахаар ирнэ хэмээсэн байгаа юм.
Эх сурвалж: The Guardian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.