Гадаад мэдээДЭЛХИЙ

Европын холбоо ОХУ-ын Төв банкны хөрөнгийг тодорхойгүй хугацаагаар царцаана

Европын холбоо ОХУ-ын Төв банкны хөрөнгийг тодорхойгүй хугацаагаар царцаах болсон байна. Тэрхүү хөрөнгө нь дайны дараа Украиныг сэргээн босгоход ашиглах гол санхүүжилт юм. Ийм алхам хийснээр Европын холбоо ОХУ-ын царцаасан хөрөнгийг өөрсдийн шүүх эрх мэдэл хэрэгжих бүсэд “түгжиж” байна гэсэн үг. Сүүлийн үед АНУ ОХУ-ын царцаасан хөрөнгийг хяналтдаа авах гэж оролдож магадгүй гэх айдас нэмэгдэж байсан юм.

Гишүүн орнуудын элчин сайд нар Европын холбооны хуулийн 122 зүйлийн дагуу санал хурааж ийм шийдвэр гаргажээ. Тэрхүү хуулиар бол аливаа шийдвэр гаргахад элчин сайд нарын олонх нь л дэмжих шаардлагатай юм. Европын холбоонд ОХУ-ын Төв банкны 210 тэрбум еврогийн хөрөнгө царцаагдсан байгаа. Үүний ихэнх нь буюу 185 тэрбум евро нь “Euroclear” банканд хадгалагдаж буй.  

Өнөөг хүртэл ОХУ-ын хөрөнгийг стандарт хоригийн дор царцаасан байсан юм. Тэрхүү хоригийг үргэлжлүүлэхийн тулд Европын холбооны 27 гишүүн бүгд зөвшөөрөх ёстой байдаг. Европын холбоонд Словак, Унгар зэрэг удирдлага нь Москватай ойрын харилцаатай орнууд байгаа. Тэдгээр орнууд хоригийг сунгахгүй хэмээн эсэргүүцэх эрсдэл байсан тул Европын холбоо 122-р зүйлээр ОХУ-ын хөрөнгийг царцаав.

Эх сурвалж: Euro News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button