НИЙГЭМНийгэм мэдээ

Баян-Өлгийн Засаг дарга Е.Зангар ирвэс агнасан хэргээр яллагдагчаар татагджээ

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын нутаг төрийн тахилгат Алтай Таван Богдын бэл болох "Их ойгор" гэх газраас цоохор ирвэс агнасан хэрэг гарсан. Тэгвэл "тус цоохор ирвэсийг агнахад тусалж, дэмжлэг үзүүлсэн этгээд Баян-Өлгий аймгийн нэр бүхий албан тушаалтан байж болзошгүй" гэх мэдээлэл цахим орчноор түгсэн.

Тус аймгийн прокурорын газраас хамжигч этгээдийг яллагдагчаар татах хүсэлт гаргасан бөгөөд нэр, албан тушаал нь тодорхой болсон байна. Дархан цаазат газраас хориотой ан хийсэн этгээдэд заавар, зөвлөгөө өгч байсан хүн нь тус аймгийн засаг дарга Е.Зангар хэмээн прокурорын газар үзжээ. Улаанхус сумын иргэн "Б" энэ оны есдүгээр сарын 6-ны өдөр тухайн хууль бус анг хийсэн байна. Түүнчлэн иргэн "Т" дамжуулж өгчээ. Иргэн "Т" нь засаг дарга Е.Зангартай цахим хаягаар холбогдож агнасан цоохор ирвэсээ яах эсэхээр бичсэн нь яллагдагчаар татсан прокурорын бичигт нотлох баримт болон үлджээ.

Хэргийн талаар Баян-Өлгий аймгийн засаг дарга Е.Зангар "Хавтаст хэрэгтэй огт танилцаагүй байна. Өөрийн хүсэлтээр танилцах хүсэлт гаргасан, албан ёсны хариу ирээгүй. Цагдаагийн газраас хэрэгт холбогдуулан биеийн байцаалт авсан. Хэрэгтэй танилцъя гэхэд прокуророос хүсэлт авах ёстой гэсэн. Тийм учраас хүсэлтэй өгсөн. Миний хувьд ангийн төрлийн ямар нэгэн сонирхол байхгүй. Тус хэрэгтэй холбоотой байх үндэслэлгүй хүн" гэсэн юм.

Харин прокурорын газраас "сэжигтэн Е.Зангарыг дуудан ирүүлж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах тушаалыг нэн даруй танилцуулж мэдүүлэг авахыг аймгийн Цагдаагийн газрын, мөрдөн байцаах тасгийн мөрдөгчдөд даалгасугай. Мөн Монгол Улсын эрүүгийн хуульд зааснаар ял оноох, ялаас чөлөөлөх, эсхүл албадлагын арга хэмжээ тооцох үндэслэл бий гэдгийг танилцуулсугай" гэжээ.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Лувсанпэрэнлэй

МУБИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2025 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Соёл урлаг, Нийгмийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
20 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ аймгийн зарим иргэд эх орон эх болсон байгааль ээждээ хоноцын сэтгэлээр хандаад байна уу гэсэн бодол төрөх юм аль болохоор улсын юмнаас завших идэх гэсэн байдал хэд хэдэн юман дээр харагдах юм

Зочинолдо
Зочинолдо

муу новшнууд баригдахгүй өчнөөнийг агнасан байх шүү ирвэсээ яс тоолж чаддаг юм уу

баас
баас

Маршал Чойбалсан газар нутаг олгож байгуулсан нутагт зүгээр суугаач тэнүүлчид минь

Зочин
Зочин

тэнэг хасаг өвгөнийг шоронд нь хийгээч зэвүүн новш вэ

Зочин
Зочин

Хасгийн шээснүүдийг Монгол Улсын нутаг дэвсгэрээс хөөж зайлуулах цаг нь аль хэдийн болсон. Эдгээр нарыг хэрвээ хөөж зайлуулахгүй бол маш их гай зовлон тарина.

Зочин
Зочин

монгол улсын хамгийн гоё газрыг Баян Өлгийнхөн эзэмшдэг

Эгэл
Эгэл

Асуудал хүндээ байгаа юм,Жангар та хууль зөрчиж хулгайн ан хийхгүй бол турж үхэх гээд байна уу?.Үнэнээ хэлээд Баян-Өлгийн халамжийн газарт хандаж тусламж ав.

Зочинолдо
Зочинолдо
Reply to  Эгэл

жангар бишээ зангар гэж хасаг нэр

Зочин
Зочин

Даварсан хулгайч вэшоронд н хатаа

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин

Маш зөв бүгд хуулийн өмнө тэгш эрхтэй хууль
Ялгаваргүй үйлчилдэг гэдгийг нийтэд харуулж
Буй сайшаалтай

Зочин
Зочин

Shorond khi ..????

Зангар
Зангар

Энэ зангар гээч нь бас АН-ынх уу?

Zochin
Zochin
Reply to  Зангар

Ардчилсан намын хүн

Зочин
Зочин
Reply to  Зангар

МАН-ынх байлгүй яахав,манай Өлгийд балай ардчилал гэж юм огт байхгүй шүү, түй түй түй...

Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Эр хүн ангаас буцвал гомо

Иргэн
Иргэн

Монголд Зангар олон ирвэс цөөн, иймд энэ зангарыг талийгч Ирвэсийн араас явуулсугай. ЕӨК

Баганаа
Баганаа

Лаларын казак засаг дарга өлөн баагий

энхээ...
энхээ...

Дарга нь ийм байхад ардууд бас л ийм л бга

Зочин
Зочин

Алтайн дархан цаазат ан амьтадыг ч казакууд хайр найргүй агнаж дуусгаж байгаадаа. Тэдэнд ан амьтан байгаль хамгаална гэсэн ойлголт байхгүй шүү

Холбоотой мэдээ

Back to top button