НийгмийнНИЙГЭМ

Лхагва гараг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх 10 өдрийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. Ирэх лхагва гараг буюу энэ сарын 17-ныг хүртэл өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг сулрах төлөв гарчээ.

Хур тунадас: 12-нд говийн аймгуудын ихэнх нутгаар, 15-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 17-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгороор, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд баруун, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр,17-нд Алтайн уулархаг нутгаар, 18-нд нутгийн зарим газраар, 20-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч өдөртөө бага зэрэг суларчДархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -32...-37 градус, өдөртөө -20...-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -27...-32 градус, өдөртөө -11...-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -7...-12 градус, өдөртөө 0...-5 градус, бусад нутгаар шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 18-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарна.

Улаанбаатар хот орчмоор 18-нд цас орж, явган шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 18-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 7 -12 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: 17-ныг хүртэлөдөртөө хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -24..-29 градус, бусад хэсгээр -20...-25 градус, өдөртөө -7...-12 градус хүйтэн байна. 19-нөөс өдөртөө хүйтний эрч нэмж чангарна.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button