Сонсголын дараа "Рио Тинто"-гийн өмнө хүүг бууруулах, Онтрэ-гоос Монголд ашиг хүртээх, гэрээг эргэн хэлэлцэх шийдлүүд үлдлээ
Оюу Толгойн асуудлаарх УИХ-ын Хянан шалгах түр хорооны сонсголоор Рио Тинто компанитай хийсэн хөрөнгө оруулалтын гэрээгээ сайжруулах, Онтрэ ресурсын эзэмшиж буй Жавхлан, Шивээ толгой лицензүүд дээр Монголын төр ямар байдлаар оролцох зэрэг хэд хэдэн гол агуулгууд дээр санал нэгдсэн. Ингэхээр цаашид Г.Занданшатарын Засгийн газарт Рио Тинто-той дахин хэлцэл хийх сорилт ирж байна.
Монгол Улс дэлхийн хамгийн том зэс үйлдвэрлэгчдийн нэг болох төлөвтэй Оюу Толгойн зэс, алтны уурхайн талаар олон нийтийн цуврал сонсгол зохион байгуулж, УИХ-ын гишүүд уг төслөөс улс орон бодитойгоор хүртэх ёстой ашгийнхаа зохих хувийг авч чадаж байгаа эсэхэд эргэлзэж, энэ асуудлыг хөндөн шалгаж эхэлж байна.
УИХ-ын гишүүдийн мэдээлснээр сонсголын үеэр:
- Ашигт малтмалын нөөцийн үнэлгээ,
- Лиценз олголтын шийдвэрүүд,
- Гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн бүтэц зэрэг асуудлуудад голлон анхаарав.
Парламентын гишүүдийн хувьд анхаарлын төвд байгаа нэг чухал асуудал нь Онтрэ ХХК-ийн компанийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайнуудад агуулагдах баялгаас Монгол Улс хэрхэн, ямар хэлбэрээр ашиг хүртэх вэ гэдэг асуудал юм. Эдгээр лиценз нь "Онтрэ ресурс" компанийн Монгол дахь охин компани болох "Онтрэ"-гийн нэр дээр бүртгэлтэй боловч, Оюу Толгой төслийн хамтарсан үйл ажиллагааны хүрээнд багтдаг.
"Оюу Толгой" ХХК болон Австралийн уул уурхайн акул Rio Tinto-гийн эзэмшлийн охин компанид сүүлийн саруудад хяналт шалгалтын дарамт эрс нэмэгдсэн байдалтай байна. Тус компани энэ оны эхээр худалдан авалттай холбоотой зөрчил байж болзошгүй асуудлаар дотоод шалгалт эхлүүлсэн нь парламентын зүгээс хяналтыг улам чангатгахад хүргэсэн. Компанийн удирдлагууд мэдээлэл гаргуулах хүсэлтүүдэд хамтран ажилласан талаараа мэдээлэл өгч ажилласан байна.
Сонсголын үеэр өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүс, уул уурхайн салбарын өндөр албан тушаалтнууд, салбарын томоохон компанийн удирдлагууд зэрэг 300 хүртэлх гэрчийг дуудсан юм.
Сонсголд ирсэн гэрчүүдийн зүгээс
- Өмнө байгуулсан гэрээ хэлцлүүд,
- Санхүүжилтийн нөхцлүүд, тэр дундаа гүний уурхайг санхүүжүүлэхэд ашигласан хувьцаа эзэмшигчдийн зээлүүдийг дахин хэлэлцэх шаардлагатай эсэхийг тогтоох нь хамгийн чухал байв.
Монголын парламентын Хянан шалгах түр хорооны сонсголоос өмнөхөн, Рио Тинто компанийн гүйцэтгэх захирал Саймон Тротт тус компани өөрийн гол хувьцаа эзэмшигч болох Хятадын Чайналко-той хамтран, компанийн хувьцаа буцаан худалдан авах (share buyback) боломжийг хязгаарлаж буй удирдлага болон засаглалын шинжтэй хязгаарлалтуудыг арилгах шийдлүүдийг идэвхтэй эрэлхийлж байгаа талаар онцолсон юм.
Саймон Тротт компанийн жилийн хөрөнгө оруулагчдын өдөрлөгийн үеэр хувьцаа эзэмшигчдэд хандан ийн мэдэгдсэн байна. Тэрбээр мөн энэ үйл явцад тодорхой хугацаа шаардагдах бөгөөд одоогийн байдлаар бодитой, эцэслэсэн шийдэл хараахан гараагүй байгааг нэмж дурдсан билээ. Reuters агентлагийн мэдээлснээр, Рио Тинто нь Чайналко-той актив хувьцааны солилцоо (asset-for-equity swap) хийх боломжийг судалж байгаа бөгөөд үүний үр дүнд Хятадын хөрөнгө оруулагчийн эзэмшиж буй 11 хувийн хувьцааны багцыг бууруулах, улмаар Рио Тинто-д хувьцаа буцаан худалдан авах үйл ажиллагааг сэргээх болон шинэ стратегийн хэлцлүүдийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх юм. Чайналко компагнийн бодит эзэмшлийн хэмжээ нь ойролцоогоор 11 хувь.
Чайналко болон Рио Тинтогийн дундах санхүүгийн дээрх хэлцлүүд нь урт хугацаанд явагдаж буй бөгөөд геополитикийн түвшинд хурцадсаар байгаа билээ. Урьд нь Чайналко компани Рио Тинто-д 19.5 тэрбум ам.долларын стратегийн хөрөнгө оруулалт хийх, ингэхдээ зарим хөрөнгөд шууд оролцоо авах саналаа илэрхийлсээр буй. Өнөөдрийг хүртэл Чайналко цөөнхийн хувьцаа эзэмшигч хэвээр байгаа. Магадгүй Чайналко-гийн 11 хувийн эзэмшилд Монголын Оюу Толгой багтаж магадгүй хэмээн таамаглаж байсан ч энэ нь одоохондоо боломжгүй гэж үздэг.
Түүнчлэн сонсголоос өмнө Рио Тинто-гийн өмнө тулгамдаад байсан хамгийн чухал асуудал нь Монголын Засгийн газар тэр дундаа одоогийн Ерөнхий сайд Г.Занданшатарын уул уурхайн салбарт, ялангуяа Оюу Толгойн гэрээнд ямар байр суурьтай байгааг ойлгож хамтран ажиллах явдал байв.
Оюу Толгойн гүйцэтгэх захирал асан Якоб Стаусхолм нь Монголын Засгийн газар болон Рио Тинто-гийн хооронд үүссэн гүний уурхайн зардалтай холбоотой томоохон асуудлыг зөөлрүүлэх тал дээр ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн. Түүнчлэн одоогийн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ нь Оюу Толгой зэсийн уурхайн улс төрийн томоохон дэмжигчдийн нэг байсан бөгөөд тухайн үед түүнийг огцроход улс төрийн нөхцөл байдлын энэ өөрчлөлт нь Рио Тинто-д томоохон цохилт болсон юм.
Хэдийгээр компанийн гол ашиг төмрийн хүдрээс бүрддэг ч Рио Тинто стратегийн чиглэлээ зэс рүү эрчимтэй эргүүлж, 2030 он гэхэд жилд нэг сая тонн зэс үйлдвэрлэх зорилт тавиад байгаа. Зэсийн үнэ түүхэн дээд түвшинд хүрч, дэлхий нийт ногоон эрчим хүчний шийдлүүдийг өргөн нэвтрүүлэх хэрээр эрэлт нь өснө гэж тооцогдож буй. "Рио Тинто" Оюу Толгойн зэсийн гарцыг энэ онд 50 хувь нэмэгдүүлж, 2026 онд ойролцоогоор 15 хувь өсгөх төлөвлөгөө нь хэвийн хэрэгжиж байгааг зарласан бөгөөд Рио Тинто-гийн өсөлтийн хамгийн том боломжуудын нэг юм.
Иймээс Рио Тинто-гийн зүгээс энэ том боломжит талбар дээрээ асуудал, маргаантай байхаас илүүтэй үүнийг сөрөлгүй шийдвэрлэх боломжууд дээрээ төвлөрөхөөс аргагүй. Стаусхолм Оюу Толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дээр голлох нөлөөг үзүүлж, өмнөх Ерөнхий сайдтай харилцааг илүү нааштай болгож чадсанаас гадна Рио Тинто-гийн Арилжаа, худалдаа хариуцсан захирал Б.Болдыг Монголын Засгийн газрын талд илүү ашигтай нөхцлөөр гэрээг дахин найруулах хэлэлцээг удирдуулахаар Стаусхолм өөрөө сонгон томилж байсан юм. Гэвч түүнийг ТУЗ-ийн шийдвэрээр ажлаас нь чөлөөлсөн.
Монголд өрнөсөн энэ улс төрийн шуурга нь Рио Тинто-гийн удирдлагын дотоод өрсөлдөөний тэнцвэрийг өөрчилснөөр өнөөдөр тус группийн гүйцэтгэх захирлаар Саймон Тротт ажиллаж байна. Тэр үүрэгт ажлаа аваад удаагүй байхдаа Монгол руу шууд нисэж, Оюу Толгойн гүний уурхайн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд энэ үеэр Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостины айлчлалтай давхацсан нь гэнэтийн явдал байгаагүй юм. Монгол дахь улс төрийн цаашдын уур амьсгал болоод Рио Тинто компанитай үүсээд буй удаан хугацааны хурцадмал байдлыг эерүүлэх нэг оролдлого байв.
Ойрын жилүүдэд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл Оюу Толгой нь дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болж, мөн хамгийн бага өртөгтэй үйлдвэрлэгчдийн нэг болно. Стратегийн ач холбогдлын хувьд уг уурхай нь Рио Тинто-гийн хамгийн үнэ цэнтэй Пилбарагийн төмрийн хүдрийн ордуудтай эн зэрэгцэж, 500 мянган тонн зэс үйлдвэрлэх төлөвтэй байна. Өнгөрсөн онд олборлолтын хэмжээ 28 хувиар өссөн бөгөөд гүний уурхайн барилгын ажил тасралтгүй үргэлжилсээр байна.
Зэсийн үнэ сэргэж, цаашид нийлүүлэлтийн хомсдол үүсэх хүлээлт бий болсноор дэлхийн тэргүүлэх уул уурхайн компаниуд олдоц сайтай, ашиглахад харьцангуй хялбар зэсийн ордуудын төлөөх өрсөлдөөнд орж эхэлсэн энэ үед Рио Тинто болон Монгол Улс хоёул энэхүү тохиролцооны үр шимийг хүлээж буй.
2023 онд гүний уурхайн олборлолт эхлэх үеэр Л.Оюун-Эрдэнэ Стаусхолмтой хамт Оюу Толгой уурхайд очих үеэрээ олон жилийн турш Рио Тинто болон Монгол Улс санал зөрчилдөж ирснийг хүлээн зөвшөөрч “Монголын ард түмэн төслийн өгөөжийг улам нэмэгдүүлэх хүсэлтэй байгаа" хэмээн хэлж байсан юм. Харин энэ үг шинэ одоогийн шинэ Засгийн газрын үед Рио Тинто-д эргэн санагдах, бүр дарамт болж мэдэх нөхцөл байдал үүсэж буйг ч үгүйсгэх аргагүй.
Монголын парламентын Хянан шалгах түр хороогоор Оюу Толгой-н гэрээг тойрсон бүх агуулгыг нэгд нэггүй, олон гэрчийг байлцуулан хэлэлцсэний ард Рио Тинто-гийн өмнө хүүг бууруулах, гэрээнд Монголын эрх ашигт үл нийцсэн агуулгуудаа сайжруулах зэрэг олон сорилтууд ирж байна.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс, BNE Intellnews, The Australian












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene sonsgol gej neg l tom show bolood ungurdug ni doromjilol shig sanagdaj baina ard irgediin ashig yaridag ch bodit uurclult alga Rio Tinto bugdiig uuriin ashigt taarsuulj toglohod zasag nuduudej suugaad baina
Rio Tinto bol zovhon ashigaa bodson gadaadiin tom korporats gej ard irged boddog ter n unen bolson ni ene heleltseenees haragdaj baina mongol tal dandaa hojson shig haragdah yum
Ireeduid zesiin une osno gej yaridag ch mongol hunii amjirgaand ter ni yaj hureh ni todorhoigui baigaag hen ch tailbarlahgui baina
ene zasgiin gazar ch omnohchuud shigee l ih yarina gehdee bodit ur dun baihgui songuuli bolhoor l eh oron ard tumen gej yaridag
Rio Tinto giin dotoод asuudal Mongold yamar hamaa baina gej asuumaargui ch suuliin uildluudees harahad manaid l daramt bolj buuna
ene udaa bas l neg tur horoo baiguulaad tsag hojij ard tumniig martuulah gej baigaa shig l haragdaj baina
Ontreo license deer mongol tor oroltsoh estoi gej yarij baigaa ch urd ni bas ingej yarij l baisan yu ch oorchlogdoogui
Zes bol stratejik geed baidag ch mongol hunii amidrald ter strategiin ur ashig ni medregdehgui l baina
Rio Tinto Mongolia two iin hoorond bainga margaan baidag ni manai turiin sul tal baidliig l haruulj baina
Ard irged bid hezee neg udaa ch gesen ene tom orduudaas boditoor ashig hurtlee amidrah yum be gej ulam l itgel aldagdaj baina
ene tom tom too barimt yarij baigaa humuus oorsdoo ene gereegeer yu hojvoo gej asuuhaar chimeegui bolchih yum
ene sonsgol deer dууdagdsan 300 hunii ugnees ard tumend ymar ch naidvar toroogui
Gadaadiin kompani bolgon Mongoliig turshiltiin talbar shig hardag bolson ni haramsaltai
zasag tor bol ulsiin erh ashig yaridag ch boditoor bol gants ch hatuu nuhtsul tavij chadahgui
Rio Tinto giin zahirluud soligdood l Mongold irj ochood l butsaad yavdag ene bugd l show
mongolchuud bid tom ordiig ezemshdeg ch hooson amlaltaas oor yumgui l uldej
Rio Tinto bol mash turshlagatai toglogch harin mongol tor dandaa hojson tal
ene udaa ch gesen unen shudarga shiidver gargahgui bol ard irgediin itgel bur alga bolno
zasgiin gazar soligdoh burd l neg shine heleltseene gej yaridag ni zalhaaj baina
zasgiin gazar boditoi arga hemjee avahgui bol ene buh yariа tsag aldsan hereg
zasgiin gazar soligdoh burd l neg shine heleltseene gej yaridag ni zalhaaj baina
ene gereegeer heden ueiin mongolchuud hohiroh magadlaltai baigaa ni hamgiin haramsaltai
zasgiin gazar soligdoh burd l neg shine heleltseene gej yaridag ni zalhaaj baina
mongol tor nerteigeer ni baih ch chadvargui bolson shig sanagdaj baina
ene sonsgol ard tumnii asuultad hariult ogsongui l duussan
rio tinto giin ashig nemegdeh tusam mongoliin ur zeel l nemegdej baina
ene asuudal deer unen shudarga shiidver garna gej itgeh hun tsuuhun bolson