УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Пүрэв гарагт Монголбанкны Ерөнхийлөгчийг томилно

Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагт УИХ-ын намрын ээлжит чуулган хуралдана.

Пүрэв гараг

·Сонгуулийн ерөнхий хорооны дарга, гишүүнээс чөлөөлөх тухай асуудал

·Монголбанкны Ерөнхийлөгчийг томилох, чөлөөлөх тухай асуудал

·Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,үргэлжилнэ/

·“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, үргэлжилнэ/

·Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 3 гишүүн 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/

·Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг,асуулт, хариулт 60 минут/

· “Хуулийг хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг,асуулт, хариулт 60 минут/

·Түр хорооны тайлан, санал, дүгнэлт, тогтоолын төсөл

·Бусад

Баасан гарагт

·Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.07.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/

·Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 07 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

·Бусад

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЯМАР ХҮН ХЭНИЙ КАРМАНЫ УТСАН ХҮҮХЭЛДЭЙ ЭНЭ АЛБАНД ОЧИХ БОЛ ТӨР ОРОЛЦСОН БҮХ САЛБАР АМЖИЛТТАЙ СҮЙРЧ ЭРГЭЖ СЭХЭХГҮЙ БОЛЖ БАЙНА.СОГООН ДЭЭР ХАРАЙЖ ЧАДАХГҮЙ БААХАН СҮРЭГ ХУРААСАН ХӨГШИН БУГА ШИГ ЮМ БОЛГОНД ХОШУУ ДҮРНЭ.ТАНАЙ НАМЫН ТОП МУДАК ТЭР АРИНЗАЯА ЧИНЬ ХҮН НАМЫН ИХ ХУРАЛД ОЧЦОН МАН ЖИНХЭНЭ БАЛАЙ ЭРГҮҮ ЛАЛАРЫН НАМ ГЭЭД ЗҮРХЭН ТУШАА ГАЗРАА ГАРААРАА ДАРЦАН ЗОГСОЖ БАЙНАШТ.ЭСВЭЛ ЭНЭ НАМД ДАГААР ОРЦОН ЮМ УУ? БУШУУХАН СОНГУУЛЬ БОЛООСОЙ МАН г ГАЗРЫН ХӨРСНӨӨС АРЧИЖ МОНГОЛ НЭГ АМЬСГАА АВАХ ТАВИЛАН БАЙНА УУ?

Холбоотой мэдээ

Back to top button