АН: Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай танилцуулав

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2025.12.15/ ээлжит хуралдаанаа хийж, хууль эрх зүйн шинэчлэлтэй холбоотой хоёр асуудлыг хэлэлцлээ.
1. Сонгуулийн зохион байгуулалтын үед гардаг эрх зүйн зохицуулалт шаардлагатай асуудал, Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох саналын талаар
Сонгуулийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох УИХ дахь Ардчилсан намын бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Батсуурь гишүүдэд ажлын хэсгийн талаар мэдээлэл өгөв. Мөн Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран болон албаны хүмүүс гишүүдэд мэдээлэл өгч асуултад хариуллаа.
2. Төрийн болон албаны нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулга
Танилцуулга мэдээллийг Ардчилсан намын дарга, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Н.Ариунболд нар гишүүдэд мэдээлэл өгч байна.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МОНГОЛЫН ТӨРД НУУЦ БАЙХГҮЙ ЗӨВХӨН ИДЭЖ ЗАЛГИСАН ХУЛГАЙЛСАН БҮХНЭЭ ТӨРИЙН НУУЦ ГЭЖ ХУЦАЛДАНА.ХУЛГАЙЧ ПЯЗДА НЬ АДИЛХАН ХУЛГАЙЧАА ХУЛГАЙЧААР НЬ ДУУДНА ҮНЭН ТЭНЭГ