Сурвалжилга: “2 хүү минь тархины саажилттай. Байхад нь хайрлана, өлсгөхгүй, цангаахгүй, өвтгөхгүй”
"Танай хоёр хүүхдийг хэлж мэдэхгүй шүү. Хэзээ ч магадгүй. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэж эмч нар дандаа хэлдэг. Байгаа дээр нь хайрлаад өлсгөхгүй, цангаахгүй, их өвтгөхгүй байвал гэж боддог. Хүнд даахынх нь хэрээр зовлон өгдөг гэдэг. Энэ хоёр хүнд л ийм хүүхэд заяая гэж бодсон юм байлгүй. Энэ хоёр л энэ хүүхдүүдийг хүн болгоно доо гэж бодсон байх. Өөр хүнд заяасан бол яах ч байсан юм, мэдэхгүй шүү дээ" хэмээн ярих түүнийг П.Ариунзул гэдэг. Тэр гурван хүүтэй, ам бүл тавуул. Том хүү нь хөдөө эмээтэйгээ амьдардаг. Харин бага болон дунд хүү тархины саа, саажилттай гэх оноштой. Хоёул хагалгааны заалтгүй буюу эдгэрэх боломжгүй гэдэг хариу сонсжээ. Одоо дөрөв болон таван настай.
Дунд хүү нь шарлалтын урхгаар тархины саажилттай болсон бол бага хүү ковидын дараа 2021 онд вирусийн гаралтай ханиад хүрч, хатгаа болсноор эмнэлэгт хэвтжээ.
Эрчимтэд гурав хоносны дараа зүрх нь зогсож, эмч нар гурван цагийн турш яаралтай тусламж үйлчилгээ үзүүлж, аварсан байна. Үүний нөлөөгөөр гурван сартай хүүгийн тархи гэмтжээ.
Тэд гурван жилийн өмнө БНСУ-ыг зорьсон ч бага хүүг нь сарын өмнө ирсэн бол хагалгаа хийх боломжтой байжээ гэх харамсалтай мэдээ дуулсан аж. Харин дунд хүүг хагалгааны заалтгүй гэж. Ингээд тэд эмийн эмчилгээг сонгож, эх орондоо буцаж ирсэн байна.
Одоо П.Ариунзул хоёр хүүхдээ гэртэ асардаг. Том хүүгээ сургуульд хүргэж, авах боломжгүй тул эмээтэй нь амьдруулдаг гэдгээ учирлалаа. Түүний нөхөр ажил хийж, амьжиргааны зардал, хүүхдүүдийнхээ эм, эмчилгээний төлбөр зэргийг олдог.
Харин П.Ариунзул ажил хийх боломжгүй ч сарын өмнөөс өөх, тосоор эдийн саван хийж эхлээд байна. Тэрбээр энэ санаагаа өрхийн үйлдвэрлэл болгон өргөжүүлэх зорилготой бөгөөд заавар бичлэг үзэж саван хийх арга, технологи сурчээ.
Энэ тухайгаа, "Хоёр хүүхдэд маань өөрсдөө хийж чаддаг зүйл бараг байхгүй тул угаах зүйл их гардаг. Тиймээс ядаж л өрхийн хэрэглээнийхээ саванг өөрөө хийчихье гэж бодсон" хэмээн ярилаа. Тэрбээр хийж буй савангаа өөрийн нэрээр нэрлэж, БНХАУ-д захиалгаар наадаг шошго ч хэвлүүлжээ. Мөн жижиг хэвлэгч машинаар савангийн орц найрлага, хэрэглэх заавар зэргээ зориулалтын цаасан дээр хэвлээд наачихдаг юм байна. Одоогоор өөрийн цахим хуудсаар дамжуулан борлуулж байгаа аж.
-Хоёр хүү маань бага байснаа бодвол гангар, гунгар гээд хөөрхөн л байна-

-Хүүхдүүд нь тусгай заалтаар эм уудаг юм байна. Эм нь хэр үнэтэй вэ. БНСУ-руу явж үзүүлэх шаардлага үүссэн гэж дууллаа?
-Гурван жилийн өмнө БНСУ-д очиж эмчлүүлээд ирсэн. Тухайн үед дунд хүүг маань хагалгааны заалтгүй. Харин бага хүүг хагалгааны заалттай гэсэн. Гэсэн ч хугацаа алдсанаас үүдээд хагалгааны заалтгүй болчихсон. Гэхдээ эмийн эмчилгээтэй ирсэн.
-Эм нь олдоц хэр вэ. Монголд ховор уу?
-Долоон төрлийн эм уудаг. Дөрөв нь эмийн санд зарагддаг. Харин гурав нь төдийлөн олдоц муу. Орж ирсэн ч хурдан дуусчихдаг учраас ихэвчлэн хувь хүнээс худалдаж авдаг.
-Үнэтэй юу?
-Хоёр хүүхдийн гурван сар уух эм нийлээд гурван сая төгрөг болдог. Боломжгүй үедээ эмийн нөөцөө харж байгаад дуусах гэж байгаа, цөөн үлдсэнээ авах байдлаар зохицуулахаар арай төсөр тусдаг.
-Цаашид хүндрэх эрсдэл хэр байгаа вэ?
-Ханиад, томуу хүргэхээс сэргийлээрэй. Битгий хүргээрэй гэдэг. Энгийн хүүхдүүд шиг гүйж харайж, явж чадахгүй болохоор хэвтрийн хатгаа тусаж, хурдан хүндэрдэг онцлогтой. Тийм учраас эрсдэл өндөр л дөө.
-Хүүхдүүдийнхээ эмийн мөнгөнд ч болов нэмэрлэнэ гээд саван хийж байна. Харин нөхөр нь ямар ажил хийдэг хүн бэ?
-Нөхөр маань Оросын бараа оруулж ирдэг "Өрнөх гараг" компанид худалдааны төлөөлөгч хийдэг. Хүүхдүүдээ үзүүлэх, эмнэлэгт хэвтэх тохиолдол цөөнгүй гардаг учраас тэр болгонд маш сайн ойлгож, дэмжиж, тусалдаг.
-Танайх унаган хотын айл уу?
-Хотод амьдрахаар ирээд таван жил болж байна. Дунд хүү маань өвдөж, оношлогдсоноос хойш Эх нялхастай ойрхон байж, энд амьдрах шийдвэр гаргасан. Хөдөө гадаа явах нь эрсдэлтэй. Ойр зуур явахад л доргилт аваад бие нь өвдчихдөг. Дүү нь ахаасаа арай дээр. Ойрхон Тэрэлж рүү ч юм уу агаарт гаргая гэж боддог ч зовуурь нь улам нэмэгдчихдэг учраас аясаар нь л байхгүй бол болохгүй. Гэрээс гарахгүй байгаа хэр нь л ханиад хүрчихнэ ээ. Уг нь гурвуулаа хичээгээд л байгаа юм. Дархлаа, биеийн эсэргүүцэл нөлөөлдөг шиг байгаа юм.
-Их ядардаг уу, та?
-Гайгүй ээ, сурчихдаг юм байна. Анх их ядардаг байсан. Одоо хоёр хүү маань бага байснаа бодвол бас ч гэж гангар гунгар гээд хөөрхөн л байна. Өлгийтэй байхад нь л хамгийн хэцүү байсан. Ах нь их өвддөг, дүү нь өлгийтэй, шөнө нойргүй өдөр хоногууд олон байлаа.
-Эмч нарын сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэдэг их хэцүү-

-Тэр үеүдэд бас одоо хамгийн их сэтгэлийн дэмийг хэн өгч байна вэ?
-Хамгийн нэгдүгээрт нөхөр маань шүү дээ. Сайн ханьтай учраас өдий зэрэгтэй явж байна. Нэмээд хамаатан садан, ээж аав, эгч дүүс, найз нөхөд гээд маш сайхан хүрээлэлтэй. Энэ олон хүний ач буянаар өдий хүртэл толгой гудайлгүй, болно бүтнэ гэдэг сэтгэлээр амьдарч ирсэн.
-Хийсэн саванг нь найзууд нь худалдаж аваад гоё өнгө оруулж байна гээд магтсан гээд инээж байсан. Энэ бүхэн өөрөө урам юм даа?
-Намайг хошхируулаад байгаа юм уу мэдэхгүй. Гоё өнгө оруулж байна л гэсэн. Нээрээ зүгээр байна уу гэхээр гоё л гээд байгаа. Ямартай ч хичээгээд л байна.
-Болно доо?
-Эмч нар жаахан хэцүү. Сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай л гэдэг. Хоёрын хоёр ийм хүүхэдтэй болохоор тэгдэг шиг байгаа юм. Ийм оноштой хүүхдүүд тийм ч урт насалдаггүй гэнэ л дээ. Ямар нэг өвчний шалтгаанаар ч юм уу тэнгэрт одох тохиолдол гардаг гэсэн. Тиймээс сайнаас илүү муу зүйлд бас бэлтгэлтэй байх ёстой гэж хэлдэг. "Танай хоёр хүүхдийг хэлж мэдэхгүй шүү. Хэзээ ч магадгүй шүү" л гэдэг. Одоо ахынх нь уушги сорвижилт үүсээд хэцүү болчихсон. "Хүнд ханиад, хатгаа ч юм уу тусвал хэлж мэдэхгүй шүү. Та өөрийгөө сэтгэлийн бэлтгэлтэй байлгаарай" гэж их хэлдэг.
-Гэхдээ ээж хүн бол эвлэрч чадахгүй шүү дээ?
-Тийм ээ. Байгаа дээр нь хайрлаад өлсгөхгүй, цангаахгүй, их өвтгөхгүй байвал болно доо. Хүнд даахынх нь хэрээр зовлон өгдөг гэдэг. Энэ хоёр хүнд л ийм хүүхэд заяая гэж бодсон юм байлгүй. Энэ хоёр л энэ хүүхдүүдийг хүн болгоно доо гэж бодсон байх. Даах хэмжээгээр минь бурхан өгсөн байх аа. Өөр хүнд заяасан бол яах ч байсан юм, мэдэхгүй шүү дээ. Зарим хүмүүс хүүхдүүд нь эрүүл саруул байхад л хаяж яваад байдаг. Тэрийг ойлгодоггүй.
-Тийм амьдрал олон байна шүү дээ?
-Тийм зүйл фэйсбүүкээс ч юм уу үзэхээр сонин санагддаг. Эрүүл саруул хүүхэдтэй хэр нь амьдрал хэцүү байна, амьдарч чадахгүй байна гээд л. Эхнэр, нөхрөөсөө салсан ч эрүүл саруул төрсөн хүүхдийнхээ төлөө зүтгээд ганцаараа ч хамаагүй амьдарч болно шүү дээ. Гэтэл шантраад, зовоод байна гэдэг. Надад зовлон биш л санагддаг юм.
Хүүхэд өвдөөд эмнэлгээр их явахаар хүмүүсийн тэр зүйлийг их мэддэг юм байна. Анх бол энэ зовлонгийн ард яаж гардаг юм бол оо гэж боддог байсан. Ганц хүүхэдтэй байхдаа шүү дээ. Харин хоёр хүүхэдтэй болсны дараа чадна л гэдгээс өөр зүйл бодохоо больсон.
Дэргэд сайхан хань минь байна. Ойр тойрны хүмүүс маань байна. Ер нь юунд харамсах вэ дээ. Энэ хугацаанд нэг ч удаа харамсаж үзээгүй ээ. Өөрийгөө л буруутгадаг. Гэхдээ эрүүл, саруул хүүхдүүдийг харахаар харамсахгүй ч цагаан атаархал эрхгүй төрдөг.
Би хоёр хүүдээ хайртай шүү гэж дандаа хэлдэг. Ярьж чадахгүй ч ойлгодог байх аа. Өөдөөс гангар гунгар л гээд байдаг. Мэдэрдэг байх гэж итгэдэг ээ.
Түүний хийдэг саванг худалдан авахыг хүсвэл доорх холбоосоор хандана уу






















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хоёр хүүхдээ ингэж асарч, хайрлаж байгаа ээжийг харахаар эх хүн бүр баатар юм байна гэдэг нь ойлгогдож байна
Ийм их зовлонг чимээгүйхэн үүрч яваа хүмүүсийг харахаар өөрийн асуудал өчүүхэн санагддаг, энэ гэр бүлийн тэсвэр тэвчээр үнэхээр бахархмаар
Ийм түүхийг уншихад хүн өөрийгөө засаж, амьдралд илүү талархах ёстойгоо ойлгодо
Ene bichveriig unshaad setgel mash ih hudludloo, ene eh hunii tevcheer hair halamj bol jinhene amidraliin hicheel shuu, bid zarimdaa ymar jijig yumand gomdollood yavdagaa bodoh heregtei
Энэ ээжийн яриаг уншаад өөрийн ээжийг эрхгүй саналаа, ээж гэдэг хүн ийм л аугаа байдаг юм байна
Ene ger buld burhan sain humuusiig ni тойруулж ogson ni iluu ih huch ogdog yum shig sanagdsan
Hun burd burhan daah hemjeegeer ni achaa ogdog gedeg unen ug yum, ene eh hun teriig boditoor haruulj baina, setgel zurchilduulehgui amidarna gedeg mash tom huch
Эрүүл хүүхэдтэй атлаа шантраад явдаг хүмүүс ийм түүхийг уншаад жаахан ч гэсэн бодоосой гэж хүсэж байна
Энэ түүх биш яг одоо болж буй амьдрал
Эмч нарын хатуу үгийг өдөр бүр сонсоод ч сэтгэлээр уналгүй яваа нь энэ ээжийг ямар хүчтэй хүн бэ гэдгийг харуулж байна
Уншаад зүрх өвдсөн ч итгэл төрсөн, ийм хүмүүс байхад амьдралд сайхан зүйл заавал үлддэг юм байна
Хүүхдүүдээ тэнгэрийн бэлэг гэж хүлээж авч, гомдолгүй амьдарч байгаа нь үнэхээр хүндэтгэл төрүүлж байна
Энэ түүхийг уншаад ээж гэдэг үг ямар их утгатайг дахин ойлголоо, хүүхдүүдийнхээ төлөө өөрийгөө бүрэн зориулна гэдэг жинхэнэ хайр юм байна
Ene ger buld baigaa hair ev negdel bol yamar ch hatuu ovchiniig davahad huch bolno gej itgej baina, iim huniig burhan harj l baigaa
Хоёр хүүхдээ харамсаж үзээгүй гэж хэлж байгаа нь жинхэнэ эх хүний ухаан юм, ийм сэтгэлтэй хүн ховор санагддаг
Ene huuhduud eejiinhee hairiig medrehgui gej baihgui, yaria chadahgui ch setgeleeree bugdiig mederch baigaa gej itgedeg
Энэ гэр бүлд байгаа тэвчээр, ухаан, хайр гурвыг харахаар амьдралын жинхэнэ үнэ цэнэ юу вэ гэдгийг ойлгож байна
Хүн бүр ийм их ачааг үүрч чадна гэж байхгүй, харин энэ гэр бүл чадна гэдгээ өдөр бүр нотолж байна
Ene huuhduudiin инээмсэглэл eejiinhee amidrah huch ni gej bodogdloo, ene l amidraliin jinhene utga yum
Эвий дээ хүүхэд өвдөх үнэхээр хэцүү шүү. Би 4 хөөрхөн хүүхэд төрүүлсэн ээж хүн байна. Харамсалтай нь нэг сайхан үр минь бас эдгэршгүй өвчтэй эм, эмчийн хүчинд л байдаг даа. Хөөрхөн үрээ хараад хэзээ л ээжийгээ орхих бол гээд эмтэрч л явна даа. Ажил амьдралынхаа хажуугаар 9 жил хамгийн хайртай онцгой төрсөн үрээ асарч, үүр дүүрч өсгөж байна. Одоо хүүгээ өвдөхөөд даахгүй болсоон ээж нь хүүгээ ийм том болтол нь хэнээс ч тус хүсээгүй бүхнийг болгож байгаа гэдгээрээ хааяа өөрөөрөө бахархаж тайтгарнаа хэхэ. Хамгийн хатуу үгсийг ч их сонсож явлаа амьдрал хүнд дааж чадах хэрээр нь зовлонг үүрүүлдэг гэдэгтэй ч эвлэрэх шиг аав нь хүртэл нүүрээ буруулдаг л юм. Хүний хорвоо баян даа хажууд шулганах үрс минь байхад болно доо гээд л зүтгэж байна. Жаргал зовлон ээлжтэй бүх юмс л түр зуурхан оршдог болохоор өөр өөрийн өгөгдлөөрөө өнгөрсөн бүхнийг мартаад өнөөдрөөрөө л амьдрах нь сайхан. Эх хүн үнэхээр сэтгэлийн хүчтэй шүү эр нөхөр нь түшигтэй байна гэдэг жаргал юмаа. Эрүүл энхийг хүсье
Агуу том хайр ээж хүний хайр агуу сайхан да
Ene eh hunii yariand hiimel yum neg ch alga, bugd amidral dundaas garsan bodit ug baigaa ni iluu huchtei hurch baina
Ene bichveriig unshaad zurgand n nudend haragdahgui ch setgeld mash tod haragdaj baina, iim humuus amidraliig gerelteg bolgodog
Ene eh hun savan hiij ehelne gedeg bol zugeer neg ajil bish, huuhduudee bodson setgeliin ilerhiilel shuu
Ene ger buld amidrah udur bur amarhan bish ch gessen hairaar duuren baidag ni medregdej baina
Ene eh hunii ug bur hairaar shingesen baidag ni medregdej baina, iim humuust zovlon bish huch irdeg yum shig
Ene ger buliin amidral bol bodit unen, facebook deer haragdah goy ug bish ch setgeld mash hurch baina
Im huuhed hetsuu bi im huuhedtei hvnl oilogdog yumda mundag eej bna
Ёстой хайраар дүүрэн ээж байнаа.
Ард түмний амьдралыг ингэж доройтуулж Монголын эдийн засгийг сүйрүүлж байгаа хуурамч тоглоомын засгийн газар байгуулсан Занданшатар Батцэцэг Ухнаагийн Хүрэлсүх Г.Дамдинням Х.Ганхуяаг Д.Батлут Б.Бат-Эрдэнэ О.Батнайрамдал Н.Батсүмбэрэл Н.Учрал нарын хууль бусаар баригдсан музейг нь хууль бусаар олсон орлого ард түмний татварын мөнгөөр хөрөнгөжсөн хөрөнгө хууль бусаар эзэмшиж байгаа хувьцаа газар зэргийг нь хурааж 2026оны төсөвт төвлөрүүлэн Ухнаагийн Хүрэлсүхд хатуу хариуцлага тооцохыг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна?
Мөн гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэмд амьдарч байгаа хүүхдүүдийг төр засгийн халамжид авч эмчилгээ тэжээлийн бүрэн төгс сувилгаанд хамруулан эмч сувилагчийн туслалцааг хэвийн явуулж хүүхдүүдийг сэргээн засах нөхөн төлжүүлэх үндэсний бариа асаргаанд тогтмол эмчилж хэвийн амьдралд нь оруулж өгөхийг миний Монголын ард түмэн болон Монголын бүх иргэдийн төлөөлөгчид минь хилэгнэн шаардаж байна уу?
Бээжин болон хятадын том эмнэлэгүүдэд хандаж үзвэл болно ш дээ. Ямар л арга зам байна хайгаад байвал учир нь олдож юуны магад вэ.
Хоёр хөөрхөн үрд нь эрүүл энхийг хүсъе.
????????
Сайн ээж таарчээ энэ 2 хүүхдэд. Эрүүл саруул сайхан хүүхдүүддээ хаячаад харийн оронд шоудаад зугаалаад явж байдаг хохирогчийн дүрд тоглосон эх хүн байх юмаа бас.