Томуугийн өвчлөл өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ
Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын мэдээг танилцууллаа. Томуугийн тандалтын мэдээгээр “Улсын хэмжээний дэгдэлт”-ийн түвшинд байгаа аж. Харин амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаант эмнэлэгт хэвтэлт, яаралтай тусламжийн тасгийн ачаалал, эрчимт эмчилгээнд хэвтэлт бага хувиар нэмэгдсэн байна.
Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 2,740 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 71.6 буюу 1,962 хүүхэд амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байгаа аж. Энэ нь өмнөх өдрөөс найман тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт болжээ.
Эрчимт эмчилгээний тасагт 103 хүүхэд эмчлүүлж байгаагаас 55.3 хувь буюу 57 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай аж. Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь буюу 1,091 хүүхэд байна. Энэ нь өмнөх өдрөөс 362 тохиолдлоор нэмэгджээ.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.