Гал түймэр унтраах, аврах шинэ ангитай болжээ

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр /2019.06.24/ Баян-Өлгий аймагт ажиллалаа.
Тэрээр тус аймгийн Цэнгэл суманд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн нээлтэд оролцож, алба хаагчдадаа амжилт хүслээ. Тус ангийн алба хаагчид сумын эмнэлгийн хуучин байрыг засаж, тохижуулан оффисын болон бялдаржуулах өрөө, сургалтын танхим, хоолны заал, чөлөөт цагаа өнгөрүүлэх байр зэргээр ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна.

Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги үйл ажиллагаагаа эхлүүлснээр Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Сагсай, Улаанхус сумын 20 гаруй мянган ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломж бүрдлээгэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.