НИЙГЭМНийгэм мэдээ
Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологджээ

Улсын хэмжээнд 2025 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Малын тоог төрлөөр нь авч үзвэл:
- Адуу 5.1 сая болж 9.5 хувиар өссөн,
- Үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өссөн,
- Тэмээ 501.3 мянга болж 4.3 хувиар өссөн,
- Хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурсан,
- Ямаа 23.2 сая болж 1.1 хувиар өссөн байна.
2025 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:
- Хонь 41.1 хувь,
- Ямаа 39.9 хувь,
- Үхэр 9.4 хувь,
- Адуу 8.8 хувь,
- Тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байна.
Мал тооллогын урьдчилсан дүнгээр тэргүүлсэн 5 аймаг:
- Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал,
- Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал,
- Архангай аймаг 4.4 сая толгой мал,
- Баянхонгор аймаг 4.2 сая толгой мал,
- Төв аймаг 4.1 сая толгой мал тоолуулсан байна.
Б.АЗЖАРГАЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бодит хөрсөн дээрээ тун ойрхон буусан тоо шиг бнаа.
Хэдхэн жилийн өмнө 70 сая боллоо гээд шаагицгаагаад байсан нь зээлийн барьцаа болгох гэсэн хий тоо юм уу?
Малын тооны дүн 1990-д оноос хойш Дандаа буруу дүн гарч байгаа.Юу үнэн Энэ үнэ.Малчмд мал бүхий иргэдийн малын тоог Төрийнхнөөс бүрдсэн Тооллогынхон Нүд үзэж тоолдог уу Иайл өрхүүдээр дайлуулсан шиг Агаарт гардаг хэдэн Баагий нар л улаан үээрд хэд л явдаг.Иалчид Банкнаас зээл авахын тулд малаа байнга Өсгөн бичүүлдэг.Үнэн үгүйг мэдье гэвэл хэсэг айлын малд яваа нэгнээс нь асуухад л тэр орчимынхоо айлуудын малыг богийг хь тоогоор нь бодыг нь зүсээр нь хэлээд өгнө.Монгол төр ялангуяа Хөдөө аж ахуйн яам стаститикын газраас хамтарсан хариуцлагатайхан тоолбол үнэн тоо гарна.Барагцаагаар 5-10 сая мал Жил бүр илүү тооллогдож байгаа шүү.Сумынхан тоолох гэж жинхэнэ Гурилдсаар ирсэн .Хяналтын тоо нтр гэж зүгээр л Салхинд гарч архидсан Хот,аймгийн хэдэн нөхөд л давхилдсаар Домог болчихсон доо