НИЙГЭМНийгэм мэдээ

Улсын хэмжээнд 36.4 мянган толгой мал хорогджээ

Том малын зүй бус хорогдол 2025 оны эхний хоёрдугаар сард улсын хэмжээнд 36.4 мянга болж, өмнөх оны мөн үеэс 3.4 сая буюу 99 хувиар буурчээ.

Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 14.9 мянга, хонь 12.3 мянга, үхэр 5.1 мянга, адуу 4.0мянга, тэмээ 77 толгойгоор тус тус хорогджээ. Нийт хорогдсон малын 33.8 хувийг хонь, 41.0 хувийг ямаа эзэлж байна.

Харин хорогдлыг аймгаар нь авч үзэхэд 2025 оны эхний хоёрдугаар сард Баян-Өлгий аймагт 6.8 мянга, Ховд аймагт 6.0 мянга, Увс аймагт 3.6 мянга, Хөвсгөл аймагт 3.4 мянга, Говь-Алтай аймагт 3.4 мянга, Архангай аймагт 2.8 мянга, Завхан аймагт 2.3 мянга, Хэнтий аймагт 1.4 мянган толгой мал хорогдсон нь нийт хорогдлын 81.8 хувийг эзэлж байна хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Д.ЖАРГАЛМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button