210 хугацаат цэрэг малчны хотонд очиж, тусална

УОК-ын Шуурхай штаб Сүхбаатар, Дорнод, Төв аймгийн Онцгой комиссын гишүүдтэй цахим хурал хийлээ. Зудын гамшигт өртсөн тус аймгуудад Зэвсэгт хүчний 11 ангийн 210 хугацаат цэргийн алба хаагч, 21 тээврийн хэрэгсэлтэйгээр ажиллана.
Ингэхдээ, орон нутгийн хүн хүч багатай малчин өрхүүдэд тусалж, зудад хорогдсон, цасанд дарагдсан малын сэг зэмийг цэвэрлэж, шар усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах юм.
Тиймээс цэргийн алба хаагчдын малчны хотонд очих аюулгүй байдлыг хангах, ажлын багаж хэрэгслээр хангаж ажиллахыг аймгуудын Онцгой комисс-т үүрэг болгожээ.
Өнөөдрийн байдлаар зудын нөхцөл байдлын үнэлгээгээр,
- 13 аймгийн 53 суманд төмөр зудын
- 17 аймгийн 139 суманд цагаан зудын
- 18 аймгийн 69 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай.
Нийт 21 аймгийн 266 сум, нийслэлийн хоёр дүүрэгт өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малын хорогдол 2,136,563 болоод байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Туслах м�##�чин болгохндээ муусайн цэргүүдийг
Eh oron duudhad er tserguud maani belen bn gedeg iim saihan bugded ni amjilt ene jil uneheer hahir huiten evgui jil bn shuu !