НИЙГЭМНийгэм мэдээ

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” цэнгүүнд 3x3 эмэгтэй шигшээ, Mongolz багууд оролцоно

“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт 12-р сарын 31-ний өдөр 21:00 цагаас Жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана. Тус баярын цэнгүүнд 2024 оны "Улаанбаатар woman series" тэмцээний аварга, 2025 оны 3x3 Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын 3x3 эмэгтэй шигшээ багийн тамирчид оролцохоор болжээ.

Түүнчлэн Yalla Compass 2024, Thunderpick World Championship 2024, Esports World Cup 2025 тэмцээний аваргын цомуудыг өргөсөн The Mongolz багийн гишүүдэд оролцох юм байна. Мөн "The HU" хамтлага ая дуугаа өргөж, шинэ оноо хамт угтах аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button