УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Х.Баасанжаргал: АН-ын дэд сайд дээрх акц бол сөрөг хүчний улстөрийн тоглолт

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай намрын чуулганы дүгнэлт болон цаг үеийн улс төрийн талаар ярилцлаа.

-Та намрын чуулганыг хэрхэн дүгнэж байна вэ. Хэт их томилгоо хийсэн, сандал суудлын хэрүүл ихтэй байсан хэмээн олон нийт шүүмжлээд буй шүү дээ.

-Намрын чуулгантай холбоотой багагүй шүүмжлэл гарч байгаа. Тодорхой хэсэгтэй нь санал нэг байна. Учир нь улстөржилт нэлээд их байж, бодлогын шийдвэрүүд төдийлөн гарсангүй. Мөн бодлогын мэтгэлцээн ч өрнөсөнгүй. 126 гишүүнтэй парламентын хувьд чамлахаар л байлаа. Гэвч хаврын чуулганаар чухал бодлогын шийдлүүд орж ирэх болов уу гэж найдаж байна.

Эдийн засаг, татвар зэрэг олон асуудлууд биднийг хүлээж байгаа. Нэн ялангуяа цалин дээр бодлогын түвшинд анхаарах цаг нь болчихсон. Урт болон дунд хугацааны түвшинд ярьж, хэлэлцэх хэрэгтэй. Үүнийг УИХ-ын чуулганд Засгийн газраас оруулж ирэх болов уу гэж найдаж байна. Гишүүдийн зүгээс багагүй хэмжээний хуулийн төслүүдийг өргөн барьсан. Чуулганы завсарлагаагаар зарим хуулиудаа чамбай болгоход анхаарч ажиллах байх.

-Г.Занданшатарын Засгийн газар байгуулагдаад 200 гаруй хоног өнгөрөөд байна шүү дээ. Хүлээлтэд хүрч ажиллаж байна уу, та хэрхэн дүгнэж байна вэ?

-200 хоногоор үнэлэхэд арай л болохгүй байна. Яагаад гэвэл эхний 100 хоногт улс төрийн үйл явдал өрнүүн байж, сүүлийн 100 хоногтоо л төвхнөх дээрээ буй. Дундаа нэг удаа Засгийн газрыг огцруулах санал хураалт ч явав. Үүнийг ҮХЦ санал хураалтад алдаа гарсан, Үндсэн хуулийг зөрчсөн хэмээн үзсэн шүү дээ. Энэ талаар бүгд мэдэж буй байх.

Засгийн газраас бодлогоо зарлах ёстой. Угтаа Г.Занданшатар Ерөнхий сайд маань гол бодлогоо хүн төвтэй бодлого байна гэж зарласан. Хүн төвтэй бодлогод хүүхдийн асуудал чухалд эрэмбэлэгдэх ёстой. Хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн асуудал дээр ямар ахиц дэвшил гаргах бол хэмээн хүлээж байна.

-МАН-ын дарга Н.Учралыг УИХ-ын даргаар томилогдох үеэр сөрөг хүчний АН-ын зүгээс намын дарга УИХ-ын дарга байх нь зохимжгүй хэмээн шүүмжилж байсан шүү дээ. Тэгвэл УИХ-ын дарга хурал даргалагчийнхаа үүргийг хэр сайн биелүүлж байна вэ, хоёр талын эрх ашгийг тэнцүү хангаж чадаж байгаа юу?

-Бид нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. УИХ-ын дарга цэвэр менежмент хийж, зохион байгуулалт дээрээ ажиллаж байгаа, шийдвэр гаргагч биш. Байнгын хорооны дарга нарын үүрэг ч үүнтэй адилхан.

Чуулган, байнгын хороо, дэд хороод байгаагийн гол учир нь хамтаараа шийдвэр гаргах. Бид үүнийгээ дахин сайн харахгүй бол даргын эрх мэдэл рүү шилжчихсэн асуудлууд их байдаг. Энэ нь байнгын хороон дээр ихээр ажиглагдаж байна. Өргөдөл гомдол ирлээ гэхэд хуваарилж, шийдэхээс эхлээд олон байдал дээр даргын нөлөөлөл гарч ирдэг. Жишээ нь ажлын хэсэгт хэнийг оруулах вэ гэдгийг дарга нь шийддэг шүү дээ. Угтаа даргын бус хамтын шийдвэр байх ёстой.

Энэ мэт хуульд тусгагдаагүй дадчихсан байдал дарга нарт бий. Улмаар намын дарга байх эсэхээс үл хамаараад шийдвэр гаргагч болчхож байгаа хэрэг л дээ. Тиймээс үүнийгээ засаж сайжруулаад явах шаардлагатай.

-Дэд сайд нар томилогдсонтой холбоотойгоор Засгийн газрыг унагах Ардчилсан намын акц оны сүүлд явагдлаа. Үүнийгээ хаврын чуулганаар үргэлжлүүлэх талаараа ч тэд дурдлаа. Та дэд сайдуудын томилгоог дэмжиж байгаа юу?

-Би үүн дээр байр сууриа илэрхийлэхээс татгалзаж байгаа. Энэ бол АН-ын сөрөг хүчний улстөрийн тоглолт. АН-ын гарын үсэг цуглах эсэх нь маш эргэлзээтэй. Хүчтэй сөрөг хүчин байж чадах эсэхийг нь энэ үйл явдлаас харъя л гэж хувьдаа бодож байна.

Угтаа парламентын хүчтэй сөрөг хүчин гэдэг тухайн парламентаа үр нөлөөтэй ажиллахад чухал оролцогч байх ёстой. Хуйвалдааны журмаар асуудалд хандаад байж болохгүй.

Би УИХ-д орж ирснээсээ хойш л энэ талаар шүүмжилж байгаа. Хэн нь эрх баригч, хэн нь сөрөг хүчин гэдэг нь мэдэгддэггүй. Асуудалд аль нам нь ямар үзэл бодолтой, ямар бодлоготой ажиллаж байгаа нь ялгагдах аргагүй болчихсон шүү дээ. Бодлогын маргаан, мэтгэлцээн ч өрнөдөггүй. Дандаа эрх ашгаар асуудалд хандаад байгаа нь манай парламентын чадавхжих ёстой орон зай мөн.

-Хаврын чуулганаар ямар хуулийн төслүүд дээр ажиллахаар төлөвлөж байна, хүлээлт юу байна?

-УИХ-ын дэгийн тухай хуулийн холбогдох өөрчлөлтүүдийг санаачлаад өргөн барьсан. Үүнийг хаврын чуулганаар батлаасай гэж бодож байна. Яагаад гэвэл УИХ-ын гишүүдийн ашиг сонирхлын асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан. Энэ нээлттэй болох ёстой. Маш олон авлигын асуудал, албан тушаалын гэмт хэргийн асуудал яриад байдаг хэр нь түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх механизмаа ярилцахгүй байгаа. Үүнийг хуулийн түвшинд зохицуулаагүй ирсэн юм билээ. Өнөөдрийг хүртэл. Тиймээс гишүүдийн ашиг сонирхлыг нээлттэй болгох асуудал маш чухал болчхоод байна. Тэгэж байж авлига, ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг шийдэх шийдэл гарч ирнэ гэсэн үг. Ингэснээр гишүүн аливаа асуудалд санал өгөх гэж байгаа бол ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ мэдэгдэх ёстой. Энэ нь олон нийтэд нээлттэй байх хэрэгтэй.

Мөн жил бүрийн эхэнд АТГ-д мэдүүлдэг хөрөнгө орлогын мэдүүлэг parliament.mn сайтад нээлттэй байрших ёстой. Ингэж байж ямар ашиг сонирхолтойгоо мэдэгдэж, ямар асуудалд санал өгч болохгүйг нь мэдэх боломж бүрдэнэ. Үүнийг УИХ-ын гишүүд дэмжих эсэхэд эргэлзэж байна. Иймд энэ асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэхэд манай олон нийтийн оролцоо чухал. Анхаараасай гэж хүсэж байна.

Үүнээс гадна миний хувьд Хүний эрхийг хангах хоёрдугаар хөтөлбөр дээр ажиллаж байгаа.

-Цаг гарган ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ааа
ааа

Тролууд үнэхээр идэвхтэй юмаа, энэ доор язганаж байна.

Зочин
Зочин

Ийм тэнэгүүдийг хаанаас олж цуглуулдаг юм бол МАНгар хужаагууд

Их мэдэх
Их мэдэх

МАН иймэрхүү аалзнууд цуглуулж бөөгнүүлж улс төрийн хүрээнд зомбинуудыг бэлддэг

Зочин
Зочин

иймэрхүү юм ярьж байгаад 28 онд квот авчихна гэвэл хол андуурчээ

Зочин
Зочин

ХУУЛИА УЛАНДАА ГИШГЭЭД Ч ХАМААГҮЙ ЗАНДКАГ ОГЦОРУУЛАХ ГЭЭД УЛАЙРЧИХСАН ХЭДЭН ХУЙВАЛДАГЧИДЫН 1 НЬ ЧИ ӨӨРӨӨ БАЙГААГҮЙ БИЛҮҮ? эрхэм хуульч гуай

Зочин
Зочин

Энэ ёстой хачин хүн гишүүн болчихсон. Мэдлэг маш муу, бүр Үндсэн хуулиа ч мэдэхгүй, Засгийн газрын чиг үүргээ ч мэдэхгүй байсан. Боловсрол тааруу Их засаг л төгссөн юм билээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Харин тиим хэлэх ч үг олдохгүй юм ямар аргаар гишүүн болчихдог бнаа ёстой ойлгохгүй юм

Холбоотой мэдээ

Back to top button