Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын шүүх Юн Сок Ёлд ямар ял оноохыг прокурорууд санал болгохыг сонсоно

БНСУ-ын Ерөнхийлөгч асан Юн Сок Ёлын бослого гаргасан гэх хэргийн хамгийн сүүлийн шүүхийн сонсгол өнгөрсөн баасан гарагт /2026.01.09/ болсон. Гэвч шүүгдэгч Батлан хамгаалахын сайд асан Ким Ён Хён болон өөр нэг шүүгдэгчийн өмгөөлөгч нотлох баримтыг шалгахад найман цаг зарцуулсан тул сонсгол хойшилсон юм. Тэгвэл сонсгол өнөөдөр /2026.01.13/ үргэлжилж байна.

Өнөөдөр Юн Сок Ёлын өмгөөлөгч нар нотлох баримтыг шалгаж, эцсийн аргументаа дэвшүүлнэ. Үүний дараа прокурорууд эцсийн дүгнэлтээ гаргаж, Юн Сок Ёлд ямар ял оноохыг санал болгож буйгаа шүүгчдэд танилцуулах юм. Түүнд цаазаар авах, бүх насаар нь хорих, албадан хөдөлмөр эрхлүүлэлгүй бүх насаар нь хориг ялын аль нэгийг оноохыг санал болгож магадгүй.

Юн Сок Ёл хуучин батлан хамгаалахын сайд болон бусад албан тушаалтнуудтай хуйвалдан, цэргийн онц байдлыг үндэслэлгүйгээр зарлаж бослого гаргах гэж оролдсон хэргээр буруутгаж байгаа юм.

Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭНЭ ГАРЫН ЗӨВ БУРУУГ МЭДЭХГҮЙ Ч ШУДРАГА ШҮҮХ ЗАСАГЛАЛТАЙ АРД ИРГЭДИЙХ НЬ ОРОЛЦОО ТӨРДӨӨ МАШ ИХ НӨЛӨӨТЭЙ УЛС ОРОН ГОЁ ЮМ ЦАГТАА ХААН БАЙСАН ГАРАА ШҮҮХИЙН ӨМНӨ ЗОГСООЖ ЦААЗААР АВААЧИХ УУ? БҮХ НАСААР НЬ ХОРИХ УУ? ГЭДГИЙГ ШИЙДЭХ ГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ МАНАЙ ТӨРИЙН ӨНДӨРЛӨГТ ГАРСАН ХУЛГАЙЧ НАР ОЛОНТАА ЦААЗЛУУЛАХ ЯЛАА ХИЙСЭН ГЭТЭЛ БАЙДАЛ ЭСРЭГЭЭРЭЭ ГЭМТ ҮЙЛДЛЭЭ НУУНА ЗАРИМ НЬ ГАДААДАД ЗУГАТААН ГАРЧИХААД ТЭНДЭЭСЭЭ АЙСААР ТОМ САЛААВЧ ӨГӨӨД ДААПААЛААД СУУЖ БАЙВАЛ ЯАХ УУ? ГОЁ ЧААХИМА ЛАЛАРУУД

Зочин
Зочин

Солонгосууд тэгэж байгаад бас хүний мөс муутай золигнууд юмаа?!!

Холбоотой мэдээ

Back to top button