Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол наймаар нэмэгджээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2026 оны нэгдүгээр сарын 14-ний байдлаар улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 8 нэмэгджээ. Эмнэлэгт 25 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тухайлбал, ХӨСҮТ-д 12 хүн, хөдөө орон нутагт 13 хүн хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин гэрийн хяналтад 19 хүн байгаа юм байна.
Насны бүлгээр өвчлөл хамгийн өндөр байгаа нь 10-14 насны хүүхдүүд бөгөөд тэдний өвчлөл 5176 хүрсэн байна. Мөн 0-4 насны 3262, 5-9 насны 1800 хүүхэд, 15-19 насны 1745 хүүхэд улаанбурханаар өвджээ.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бас л вьeтнам тайландаас чирч ирж байгаа биз
Хүүхэд байхад хүн бүр улаан бурханаар өвддөг, хүн нэг удаа л энэ өвчнөөр өвдөөд дархлаа тогтдог гэдэг байсан санагдана. Ингэж сүйд болдоггүй байсан санагдана.