Гадаад мэдээДЭЛХИЙ

Ирэх долоо хоногт бизнес, улс төрийн элитүүд Олон улсын эдийн засгийн форумд оролцоно

Жил бүр Швейцарын Давос хотноо Олон улсын эдийн засгийн форум зохион байгуулагддаг. Тэгвэл ирэх долоо хоногт олон улсын бизнес, улс төрийн элитүүд Давост чуулах гэж байна. Баячуудын хоосон ярианы чуулган гэж шүүмжлэгддэг тэрхүү уулзалтад АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп оролцоно.

Трамп “Америк нэгт” бодлогынхоо хүрээнд гаалийн татварыг улс орнуудад оноох шийтгэл болгон ашиглаж, Венесуэльд цэргийн ажиллагаа явуулан, Гринландыг хүчээр нэгтгэнэ гэж сүрдүүлсэн. Эдгээр үйлдлүүд нь хууль дүрэмд суурилсан дэлхийн дэг жаягийн алсын хараатай гэх Давост тулгарсан сорилтууд болсон юм. Трампын захиргаа мөн Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэллийг эрүүгийн хэрэгт буруутгана хэмээн сүрдүүлсэн нь дэлхий даяарх хөрөнгө оруулагчдын санааг зовоож буй.

56 дахь удаагийн Давос нь “Яриа хэлцлийн амин сүнс” уриатай явагдана. Олон улсын эдийн засгийн форумын удирдагчид хэлэхдээ олон улсад үүсээд буй тодорхойгүй байдлыг харгалзан бизнес болон улс төрийн салбарт хэрхэн хамтдаа урагшлах вэ гэдгийг тодорхойлох чухал гэжээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button