Бүлэг зодооны хэргийн шүүх хурал өмгөөлөгчийн хүсэлтээр хойшиллоо

Өнгөрсөн оны 7-р сарын 19-ны шөнө УИХ-ын гишүүн асан Цэрэнпунцагийн хүү Санжаачойпэл, “Эрэл”-ийн Эрдэнэбатын хүү Тэмүүлэн, Лувсандоржийн Алтан-Очир, "Говь" ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Амарсайхан нар бусдын биед халдсан хэрэг гарсан юм.
Тухайн залууст холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд өнөөдөр боллоо.
Шүүгдэгч Ц.Санжаачойпэлийн өмгөөлөгч Б.Мэргэний гаргасан хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 29-ний 14:00 цаг хүртэл хойшлуулсан байна. Прокурорын байгууллагаас Б.Амарсайхан, Д.Саяннямбуу, Э.Тэмүүлэн, Л.Алтан-Очир, Ц.Санжаачойпэл нарт эрүүгийн хуулийн 20.16-1, 11.6-1, 11.4-2.1 зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hovdiin zahchin urianhai bayduud adagiin hulgaichuud
Хүүхэн булаалдаж залуучууд дуэл хийх чинь зөв зүйтэй шийдэл. Монголд голдуу залуус зодолдож шийддэг байх. Манайхан эмзэглэх хэрэггүй. Хүүхэн булаалдаж зодуулчихсан нэг гошигносон хүн байна. Зодуулсан бол зүгээр гомдохгүй амьдар.