Нийгэм мэдээ

Улаанбаатарт өдөртөө -26 хэмийн хүйтэн байна

2026 оны 01-р сарын 16-ны 20 цагаас 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Хур тунадас: Зүүн аймгуудын нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.    

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс голын хөндийгөөр -43...-48 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -36...-41 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар -30...-35 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -25...-30 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -26...-31 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -9...-14 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -16...-21 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн байна.   

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -36...-38 градус, бусад хэсгээр -28...-30 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -36...-38 градус, өдөртөө -23...-25 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө -37...-39 градус, өдөртөө -24...-26 градус хүйтэн байна.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button