ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

С.Наранцогтын эхний нүүдэл: Иргэдийн зээлийн хэмжээг 5 хувиар бууруулах

Төв банкны Мөнгөний бодлогын хорооноос хэрэглээний зээл олголтыг бууруулах буюу иргэдэд шинээр олгох хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 45 хувьд хүргэж шинэчлэн тогтоов. Үүнийг ажлаа хүлээн аваад нэг сар болоод буй Монгол банкны ерөнхийлөгч С.Наранцогт танилцууллаа. Нэг үгээр хэлбэл Мөнгөний бодлогын хорооноос гарсан шийдвэрийг анх удаа танилцуулсан нь энэ.

Өр орлогын харьцаа 50:50 байсан. Харин шинэчлэснээр 45 хувь болов. Энэ нь иргэд банк болон ББСБ-аас зээл авахдаа сард төлөх зээлийн нийлбэр тухайн сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна гэсэн үг.

ӨОХ 40:60 байсныг 50:50 болгох шийдвэр өнгөрөгч оны гуравдугаар сард гарч байсан. Шалтгаан нь инфляцын өсөлт байв. Харин энэ удаа 45:50 болгосныгоо "Хэрэглээний зээлийн өсөлт нь эрэлтийн шалтгаантай инфляцыг өдөөх, бизнесийн зээлд шаардлагатай эх үүсвэрийг бууруулах, хэрэглээний импортыг тэтгэн ханш, төлбөрийн тэнцлийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй. Түүнчлэн, эдийн засгийн гадаад орчны тодорхой бус байдал өндөр байгаа үед банкны системийн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай. Иймд Мөнгөний бодлогын хорооноос инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилгоор дээрх бодлогын шийдвэрийг гаргав" хэмээн тайлбарлав. Юутай ч С.Наранцогт Төв банкны ерөнхийлөгч болсноос хойших анхны нүүдлээ хийчихлээ.

Гэхдээ түүнд данагар бүтэцтэй буюу 700 гаруй ажилтантай банкаа цэгцлэх ажил бий. Үүнийг нь томилогдох үед нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд сануулсаар гаргасан. Харин хэрхэн цэгцлэх талаар асуувал "Монголбанкны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажил явж байна. Цаашид зөв бүтээмжтэй ухаалаг зохион байгуулалтад оруулна. Энэ ажил хоёр үе шаттай явна. Удахгүй шийдвэрээ албажуулна" хэмээн бөөрөнхийлөөд өнгөрөв.

Мөн С.Наранцогтыг олон асуудал хүлээж байгаагийн нэг нь олон жил хуримтлагдсан зузаарч 7.5 их наядад хүрсэн Монгол банкны алдагдал бий. Ер иргэдийнхээ халаасанд бус бүтцээ төвшрүүлэх, банкаа төвхнүүлэх өрнүүн ажил түүнд бий.

Өмнөх нийтлэлийг дараах линкээс унших боломжтой.

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш буруу дагаад амь төдий байсан худалдааны салбараа татан унагаах болно угаасаа наад балай өр орлогын харьцаагаар чинь инфляц буурахгүй

Холбоотой мэдээ

Back to top button