Улс төрийн мэдээ

"Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага өнөөдөр 17:00 цагаас эхэлнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр буюу 2026 оны нэгдүгээр сарын 17-ны Бямба гарагт МҮОНРТ-ээр олон нийттэй шууд ярилцана.

Тодруулбал, “Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлага өнөөдөр 17:00-20:00 цагт үргэлжилнэ.

Үзэгч, сонсогч, уншигч та бүхэн сонирхсон асуулт болон Засгийн газарт илгээх санал шийдлээ Иргэдтэй харилцах 11-11 төв болон E-Mongolia цахим хуудасны тусгай цонхонд урьдчилан илэрхийлэх боломжтой.

Мөн иргэн та шууд нэвтрүүлгийн үеэр МҮОНРТ-ийн гадаа байрлах Явуулын студид хүрэлцэн ирж, өөрийн биеэр шууд нэвтрүүлэгт оролцож, асуулт асуух бүрэн боломжтой.

Хөдөө орон нутаг болоод хилийн чанадад суугаа иргэд "Монголын мэдээ" сувгийн 70127005, 70128467 утсанд хандаж, асуултаа урьдчилан ирүүлэх боломжтой.

Үзэгч, сонсогч, уншигч та бүхнийг "Ерөнхий сайдаас асууя" олон нийтийн шууд ярилцлага нэвтрүүлэгт идэвхтэй оролцохыг урьж байна. 

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Mcs ийн УХАА худгийг гол нь асуух хэрэгтэй . Ухаа худгийн өндөр чанартай нүүрсний мөнгө шууд утгаараа орж ирж ард түмэнд өгөөжөө өгнө. Бор тээгийг хөрс хуулж ухах гэсээр байтал наад засаг бараг огцорнодоо хэчнээн тэрбумаар ухна гэж байгаа юм. Ухаа худгийг өнөөдөр авлаа маргааш өглөө нь мөнгө

Зочин
Зочин

Монгол телевизээр яг одоо гарч байна. Занданшатар гуай худлаа яриад л байна. Ядаж Буян Жагааг сонсдог хэмжээний сонирхол алга даа.

Холбоотой мэдээ

Back to top button