Гадаад мэдээДЭЛХИЙ

Нобель: Медалийг бусдад өгч болох ч шагнал хүлээн авсан хүнтэй салшгүй холбоотой

Венесуэлийн сөрөг хүчний удирдагч, Нобелийн энх тайвны шагналтан Мария Корина Мачадо пүрэв гарагт /2026.01.15/ АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай Цагаан ордонд уулзсан. Тэрхүү уулзалтын үеэр Мачадо Трампт энх тайвны шагналыг медалийг бэлэглэсэн юм. Трамп өмнө нь хэд хэдэн удаа Нобелийн энх тайвны шагнал авах хүсэлтэй гэдгээ мэдэгдэж байсан билээ. Нобелийн медалийг Трамп талархан хүлээн авсан юм.

Тэгвэл Нобелийн комисс баасан гарагт /2026.01.16/ мэдэгдэл хийхдээ медалийг бусдад өгч болох ч шагнал нь хүлээн авсан хүн эсвэл байгууллагатай салшгүй холбоотой гэжээ. Энэ нь Нобелийн шагналтан медалиа бусдад өгсөн анхны тохиолдол биш. 1943 онд утга зохиолын шагналтан Кнут Хамсум нацистуудын суртал ухуулгын сайд Жозеф Геббельст медалиа өгчээ.

2022 онд Нобелийн энх тайвны шагналтан Дмитрий Муратовв медалиа 100 сая ам.доллароор худалдаж, Украины дүрвэгсдийн хүүхдүүдэд туслан хандив өргөж байсан. 2024 онд энх тайвны шагналт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга агсан Кофи Аннаны эхнэр медалийг нь Женев дэх НҮБ-ын оффист бэлэглэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button