Э.Ган-Эрдэнийн ээж: Алуурчныг баривчилж, байхад би утсаараа дууны бичлэг хийсэн. Эвлүүлэг биш

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт 2024 оны 06 дугаар сарын 20-21-ний шилжих шөнө Ш-ийн амь насыг хохироосон гэх хэрэг одоогоор шүүхийн шатанд хянан хэлэлцэгдэж байгаа юм. Тэгвэл хэрэгтэй холбоотой баримт гэх “ярианы бичлэг“ энэ сарын 15-ны өдөр цахим орчинд нийтлэгдсэн. Үүнийг цагдаагийн байгууллагаас үгүйсгэсэн.
Э.Ган-Эрдэнийн ээж өөрийн цахим хаягтаа "Миний хүү Ган-Эрдэнэ хэргийн газраас цонхоор гарч Хан-Уул дүүргийн цагдаагийн газар руу явж байхдаа над руу залгаж би яаран очсон. Бид цагдаагийн газар очиж, хүү маань хэргийн талаар мэдэгдэж, цагдаагийн алба хаагчдын бүрэлдэхүүнтэй хэргийн газар очсон.
Алуурчин унтаж байхад нь баривчилж, хэргийн газрын үзлэг хийж байхад би халаасанд байсан утсаараа дууны бичлэг хийсэн. Хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх байх гэж итгэн өдий болтол энэ бичлэгийг задруулаагүй ч удаа дараалж, хүүг маань сошиалд хэрэгтэн гэх худал мэдээлэл тарааж сэвснээр эс үйлдэхүйгээр хамжигч яллагдагч болгон 90 хоног таслан сэргийлэх арга хэмжээг авч хорьж, алуурчин гэж гүтгэсээр байгаа тул аргагүйн эрхэнд задалж байна. Энэ бичлэг ямар нэг эвлүүлэг биш бөгөөд шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад эх хувийг өгч, шинжээч томилуулан бодит эсэхийг тогтоолгож болно. Мөн өмгөөлөгчдийн хувьд Ганбат өмгөөлөгч энэ хэрэг дээр ажиллаж байсан.
Гэвч Прокурорын байгууллага нотлох баримтгүй сошиалын нөлөөнд автаж миний хүүг яллагдагчаар татсан нь нэмж өмгөөлөгчийн тусламж авахад хүргэсэн. Хэд хэдэн өмгөөлөгчтэй уулзсан ч олны хэл амаас айж татгалзах өмгөөлөгчид их байсан. Иймд Б.Мэргэн өмгөөлөгчид уг бичлэгийг сонсгож, зарим баримтыг харуулахад бидэнд итгэж өмгөөлж байгаа болно. Түүний хувьд алуурчин Дагвадоржийг өмгөөлөөгүй болохыг дашрамд дурдаж байна. Мөн Батхуяг өмгөөлөгчийн хувьд миний 10-н жилийн ангийн найз энэ хэргийг сонсоод надад туслахаар болсон” гэжээ.
Г.МИШЭЭЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Муусайн алнуудаа тэмбүүнүүдээ битгий хуц тэгээд лаларуудаа хэн алчихсан юм Хүрэлсүх Учрал Зандка нар алчихсан юм уу?Хэн хохирогч юм бэ?
Багабандийн ач,зээ гэнүү хүмүүс холбогдсон гэх юм.
Urd ni ugj bhgui yasiin. Odoi ene avgaig herhiin notloh barimt nuusan hergeer yalal. uuruu hamsaaran yum bna
Хамжаагүй байтлаа бүхэл бүтэн хүнийг алаад чемоданд хийцэн байхад хажууд нь инээж ханиагаад цай уугаад сууж байдаг юмуу, үнэхээр хамжаагүй байдаг юм бол дараа нь хүн алж чадах, яаж ч магадгүй хүйтэн цустай новш гэсэн үг
Олон мөгөөлөгч авааал баян лалрууд байнадааа