Эдийн засгийн мэдээ

2025 онд Монгол Улс 27 тэрбум долларын гадаад худалдаа хийжээ

Гаалийн ерөнхий газраас мэдээлснээр 2025 онд гадаад худалдааны бараа эргэлт статистик дүнгээрээ 27 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс 15.7 тэрбумыг экспорт, 11.3 тэрбум ам.доллар нь импортын чиглэлд байж, худалдааны тэнцэл 4.3 тэрбум ам.долларын эерэг дүнтэй гарсан байна. Гэхдээ гадаад худалдааны тэнцлийг 2024 оныхтой харьцуулахад 1.8 хувийн бууралттай байна.

Гаалийн ерөнхий газраас макро түвшинд 12.3 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн орж ирнэ гэж төсөөлсөн ч өнгөрсөн онд 300 орчим сая төгрөгөөр импорт дутуу байсан нь төсвийн орлогын төлөвлөгөөг биелүүлэхэд сөрөг нөлөө үзүүлжээ.

Г.МИШЭЭЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button