Нийгэм мэдээСпортСПОРТ

Монголын пара тамирчид хоёр алт, нэг мөнгөн медаль хүртлээ

Япон улсын Токио хотод энэ сарын 17-ноос 18-ны өдрүүдэд “Japan National Para Powerlifting Invitational Championships-2026” тэмцээн зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд Монголын үндэсний шигшээ баг болон Монголын Парапауэрлифтингийн пара тамирчдийн нэгдсэн холбооны тамирчид оролцсон юм.

Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд,

  • Эрэгтэйчүүдийн -59 кг-ийн жинд ОУХМ Д.Жигмэд, 153 кг шахаж мөнгөн медаль,
  • -65 кг жинд ОУХМ А.Амартайван 157 кг шахаж алтан медаль,
  • +107 кг Хөдөлмөрийн баатар, МУГТ Э.Содномпилжээ 240 кг шахаж алтан медаль тус тус хүртсэн амжилт гаргалаа.

Тус тэмцээнд Япон, Монгол, Солонгос, Тайвань, Казакстан улсын тамирчид оролцон хүч үзсэн байна.

Б.АЗЖАРГАЛ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button