НИЙГЭМ
Байшингийн дээвэр дээрээс үсрэх гэж байсан согтуу иргэнийг аварчээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд байрны дээвэр дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага Онцгой байдлын байгууллага зургаадугаар сарын 23-ны өдрийн 09:06 цагт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн найман алба хаагч, хоёр автомашинтай гурван км замыг туулан 09:10 цагт тухайн газарт очжээ. Нэгдүгээр хорооны оршин суугч иргэн 29 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ дээвэр дээрээс үсрэх гэж байсныг ярилцлага хийн аврах шуудаг ашиглан буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ж.ДӨЛГӨӨН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.