ДЭЛХИЙ

Коронавирусийн голомт Хубэй мужаас гадна анхны өвчтөн нас барлаа

Коронавирусийн халдвараар нас барсан бүх тохиолдлууд тус вирус тархсан голомт болох БНХАУ-ын Хубэй муж дотор бүртгэгдээд байлаа. Тэгвэл өчигдөр /2020.01.24/ тус мужаас гадна буюу Бээжин хотын ойролцоо амьдардаг 80 настай иргэн нас барсан байна. Түүнд Хубэй муж дахь хамаатны айлдаа хоёр сар гаруйн хугацаанд зочлоод гэртээ эргэн ирснийх нь дараа халуурах шинж тэмдгүүд илэрч эхэлсэн гэнэ. Ийм учир түүний ойролцоо байсан 76 хүнийг тусгаарлажээ.

БНХАУ-ын Засгийн газар Ухань, Хуанган, Эжоу, Чиби, Шянтао, Чянжянь, Зижянь болон Личуань гэсэн Хубэй мужийн найман хотод хөл хорио тогтоож, орж гарах урсгалыг зогсоогоод байна.

Х.ЭРХЭС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button