НИЙГЭМНийгэм мэдээ

Нийслэлийн дөрвөн дүүргийн долоон байршилд халиа тошин үүсжээ

Нийслэлийн дөрвөн дүүргийн хэмжээнд долоон байршилд байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарч, халиа тошин үүсэж, Геодези, усны барилга, байгууламжийн газраас шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж. Мөн байнгын үзлэг шалгалт хийж, иргэд ААН, айл өрхүүдийн гэр, байшин барилгын суурь усанд автах, зам мөстөж эрсдэл үүсэхээс сэргийлж байгаа юм.

Өнгөрсөн оны 12-р сарын 10-ны өдрөөс эхлэн халиа тошин үүссэн байршлуудад 17 механизм, 51 ажилтан албан хаагч ажиллаж, механизмаар болон гар ажиллагаагаар суваг татах, гүүрэн гарцын гаргалгаа хоолойг нээж усыг чөлөөтэй урсгах, илүүдэл мөс тээвэрлэх, шороон хаалт хийх зэрэг ажлыг тус тус хийж гүйцэтгэн арга хэмжээ авч ажиллаж байна.

Халиа тошин үүссэн байршлууд:

  • ЧД-ийн 10-р хороо Дэнжийн 1000 нэгдүгээр суваг
  • ЧД-ийн 11,12-р хороо Дэнжийн 1000 гуравдугаар суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Хайлаастын суваг
  • ЧД-ийн 13,14-р хороо Чингэлтэйн суваг
  • СХД-ийн 19, 27-р хороо Толгойтын суваг
  • БГД-ийн 14-р хороо Дунд голын далан (Алтай хотхон орчим)
  • СБД-ийн 14-р хороо Сэлбэ голын далан

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Байгаль эх өөрөө бүх зүйлээ зохицуулж байдаг юм шүү дээ зүгээр хараад сууж чадахгүй байгаа юм уу? Халиа дошин чинь нураах сөнөөх зүйлээ маш сайн мэдэрдэг юм шүү дээ

Зочин
Зочин

Энэ халианы ус, мөсийг хотын ногоон байгууламжын хаврын цэнэг усалгаанд ашиглаж бгаа юу?

Холбоотой мэдээ

Back to top button