Улс төрийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаар иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын талаар хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэх товтой байна. Үүнд,

  • “Улсын хэмжээнд 2026 онд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалтын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Авто замын засвар арчлалтын нэгтгэл” Төрийн өмчит хувьцаат компанийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Зөвлөлдөх санал асуулга явуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Нийслэлийн дотоод үнэт цаас гаргах зөвшөөрөл олгох тухай” Засгийн газрын тогтоолын төслийн талаар болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

Засгийн газрын хуралдаанд дараах асуудлыг танилцуулна. Үүнд,

  • “Эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын талаар,
  • Төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх, иргэн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр хүргэж байгаа байдалд хийсэн судалгаа, дүгнэлт, саналын талаар
  • Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж “Гэрээ хүчин төгөлдөр болох өдөр”-ийг хөрөнгө оруулагч талтай хамтран баталгаажуулах талаар

Стратегийн ач холбогдол бүхий орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээ хийж буй ажлын үр дүнгийн талаар тус тус танилцуулах аж.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button