Эдийн засгийн мэдээ

Монгол улсын экспорт өмнөх оны мөн үеэс 71.6 хувиар өслөө

Монгол Улс 2026 оны 1 дүгээр сард нийт 105 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум ам.доллар болсон байна. Үүнээс экспорт 1.7 тэрбум ам.доллар, импорт 843.0 сая ам.доллар болж, тэнцэл 906.5 сая ам.долларын ашигтай гарчээ.

Экспорт 2026 оны 1 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 730.2 сая ам.доллароор өсөхөд 

  • Хүдэр ба баяжмал 462.3 сая ам.доллар,
  • Нүүрс 167.6 сая ам.доллар, 
  • Боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 95.5 сая ам.доллар,
  • Лаазалсан махан бүтээгдэхүүн 8.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

 Харин нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 

  • Жоншны хүдэр ба баяжмал 15.0 сая ам.доллар, 
  • Цайрын хүдэр ба баяжмал 6.0 сая ам.доллар, 
  • Боловсруулаагүй газрын тос 5.6 сая ам.доллар,
  • Молибдений хүдэр, баяжмал 2.5 сая ам.доллароор буурсан байна.

Э.БАЯНМӨНХ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar aluurchin guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button