Эдийн засгийн мэдээ

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсжээ

2026 оны нэгдүгээр сард орон сууцны үнийн индекс 1.39-д хүрч, өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар тус тус өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ жилийн өмнөхөөс 14.2 хувиар нэмэгдсэн нь зах зээлийн өсөлтийг тэргүүлжээ. Мөн өмнөх сараас 1.1 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 0.4 хувиар өссөн байна.

Тодруулбал, 2026 оны нэгдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 5.05 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 6.11 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Баянзүрх дүүрэгт 18.0 хувь (722.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 0.7 хувь (24.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

2026 оны нэгдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.94 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.83 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Хан-Уул дүүрэгт 16.5 хувь (776.4 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сүхбаатар дүүрэгт 0.2 хувь (10.5 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Ийнхүү орон сууцны зах зээлд үнийн өсөлт үргэлжилж, ялангуяа шинэ орон сууцны үнэ харьцангуй өндөр өсөлттэй байна. 

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button