НИЙГЭМНийгэм мэдээ

Ирэх сарын 2-нд "Хөх сувд" мөсний баяр болно

“Хөх сувд” мөсний баяр ирэх сарын 2, 3, 4-нд Хөвсгөл нууранд болох юм байна. Тус баяр Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны Хүйтолгойд гэх газар болох бөгөөд энэ жил “Гайхамшигт Хөвсгөл” уриан дор зохион байгуулах аж. Түүнчлэн ССАЖЗЯ, Хөвсгөл аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулахаар болжээ.

"Хөх сувд" мөсний баярын хүрээнд гүйлтийн тэшүүрийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдах юм байна. Мөн мөсөн шагайн харваа, мөсөн сурын цуваа харваа, мөсөн дээрх "хөгжилтэй волейбол" зэрэг олон тэмцээн зохиогдох юм.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

яасан олон баяр вэ. 7,8нд бас бүргэдийн баяр

Back to top button