НИЙГЭМНийгэм мэдээ

"Хөх сувд" мөсний баярын мөстсөн сэтгэлгээтэй нээлт

Аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хөх сувд" мөсний баяр 21 дэх жилдээ энэ сарын 2-4-ний өдрүүдэд болж буй.

Тэгвэл эл мөсний баярын хамгийн дуулиантай хэсэг нь нээлтийн үйл ажиллагаа байв. Тодруулбал, мөсний баярын нээлтийг хийхдээ лам урьж, ном хуруулж, дарга нар нь ар араасаа үг хэлж, тавагтай идээ, хадаг барин зогсох жишээтэй.

Уул тахихдаа индэр, хивстэй явж, олны дургуйцлийг хүргэсэн өнгөрсөн зуны асуудал ч мартагдаагүй байхад ийм төрлийн нээлт хийж буй нь тогтсон жишиг үү, томоор сэтгээгүйнх үү бүү мэд.

Уригдсан лам нарын буруу ч гэж юу байхав. Харин тайзан дээр гарч зогсох албан тушаалтнууд шил шилээ даран сунжирсан, нуршуу их үг хэлдэг асуудал бахь байдгаараа л харагдана лээ.

Аялал жуучлал хөгжүүлэх бүү хэл, аятайхан нээлт хийх санаа ч манайханд байдаггүй бололтой. Засгийн газар, холбогдох яамдууд нь энэ жил гаднаас сая жуулчин татаж авна хэмээн мэдэгдсэн ч сонирхолтой, сонин шийдэлгүй энэ мэт нээлтийн үйл ажиллагааг гаднынхан бүү хэл дотоодын иргэд ч тоож үзэж, харахгүй.

Дараа дараагийн аялал жуулчлалын хөтөлбөрүүд энэ мэт үргэлжилбэл олон нийтэд хэлэх ч үг олдохгүй биз. Хавар болж байгаа ч зарим зүйлс гэсэхгүй бололтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Н. Анужин

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхмийг 2021 онд сэтгүүлч мэргэжлээр төгссөн. "Uguumur media" агентлагийн харьяа myuvs.mn сайт, "Увс нам бус телевиз"-д ажиллаж байсан. "Өглөөний сонин"-д Нийгэм, соёл, эдийн засгийн албаны сэтгүүлчээр ажиллаж байсан.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2023-03-03 12:45

Сөнөсөнийх

Соло
Соло
2023-03-03 12:56

Хөвсгөл нуурыг баас шээсээр нус цэр хамаг бохир заваан болгогсод бол нутгийн иргэд өөрсдөө юм билээ мөсний баяраа д##ай дээр биш эрэг орчимд цэвэр цэмцгэр тэмдгэлж болдоггүй юмуу заав## нууран дээрээ орилж хашгирч бж санаа нь амардаг б##айчууд тэгээд мөс хайлангуут нуураасаа усаа уугаад бдг урсг## биш биздээ хамгийн бохирдсон нуур бх

Зочин
Зочин
2023-03-03 13:59

Дарга, лам ядаргаа. Очихгүй

Эзэн Чингис
Эзэн Чингис
2023-03-03 15:40

Хулгайч лам 2 нэг хэтэвчтэй юм чинь гайхах юм ##гаа

Зочин
Зочин
2023-03-05 08:42

Д##ай ээждээ ном уншиж цуглан хурсан олныг аюул эндэгдэлгүй аян замыг ерөөх буруу бишээ, шарын шашинтай улс гүрний уламжл## биз дээ.

Зочин
Зочин
2023-03-05 09:20

Цэнхэр д##ай ээжийнхээ онгон сахиусыг аргадаж эхлүүлэх нь зөв шүү. Зүгээр нэг мөс биш ариун дагшин рашаан шүү. Хүний хийж байгаа байгаа ажлыг та нар доош хийх хэрэггүй. МАН -ын нөхдүүд байгаа бол магтан сайшааж өгөх байх.

Холбоотой мэдээ

Back to top button