Улс төрийн мэдээ

Засгийн газрын хуралдаанаар "ЭТТ" ХК-ийн хувьцааны талаарх тогтоолын төслийг хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагаас эхлээд буй билээ. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.

  • “Хэлэлцээр батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Олон улсад авто замаар ачаа тээвэрлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр
  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • “Ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл \Нэгдсэн Үндэстний Байгууллагын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооноос Монгол Улсад өгсөн зөвлөмжүүдийг 2026-2028 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөө”/
  • “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын хаалттай бүс байгуулах тухай” Засгийн газрын 2025 оны 157 дугаар тогтоол/
  • “Хилийн зарим боомтод тээвэр зохион байгуулалтыг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл
  • Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төсөл болон бусад асуудлыг хэлэлцэхээр товложээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн

МАН мафиуудад ичих эмээх мэдрэл байхгүй!! Яааж 63- к тархана гэж хэлж чадаж байна аа!! Яаахав гуйлагчин өлсгөлөн Монголчууд баас байсан ч идмээр улны болсон нь үнэн гэхдээ дундаж давхаргын иргэдээс ичдэггүй хүүрнүүд юм аа МАН!!

Зочин
Зочин

Neeh ih mungu uguh gej bgs aytai yu arai shu

irgen
irgen

Нас барсан ээжийнхээ 1072 хувьцааг өв залгамжилан авч ноогдол ашгийг авмаар бна.

Холбоотой мэдээ

Back to top button