ДЭЛХИЙ

Ухань хотод, хөл хорионд буй Монгол оюутан бичиж байна...

Би их аймхай болж. Хэтэрхий их хайранд өлгийдүүлж хорвоогийн эрээн бараанаас хол өсгөсөн эцэг эхийнхээ ачаар барагийн юмыг аймаар гэж боддоггүй л байлаа.

Асуудал л надаас айна уу гэхээс, би асуудлаас айдаггүй гэж боддог байсан тэр омголон үе минь эрүүл саруул сайхан орчинтой хамт ард үлдэж. Тойроод биш дайраад гарна гэсэн ган шиг хатуу үзлийг минь торомгор бяцхан ертөнц тэр чигт нь өөрчилчих юм гэж хэн санах билээ? Одоо болдогсон бол би хайртай үрээ энгэртээ нуугаад, нисээд ч хамаагүй эндээс холдохыг хүсч байна.

Хамаг хүчээ шавхаад, байдгаа бариад ч хамаагүй нялх үрээ л энэ хэцүү зүйлийн сүүдрээс холуур өнгөрөөчих юмсан, эрүүл саруул эх нутагтаа оччих юмсан, санаа нь зовж зүсээр үхэж байгаа хоёр бууралдаа очоод магнайгаа нэг үнэрлүүлчих юмсан л гэж бодож сууна. Ээжийн нөмрөөр дутчих вий, эцгийн хайрыг үгүйлчих вий, элэг нь бэтгэрчих вий гээд энэ хүртэл аваад ирсэндээ одоо харамсч байна. Одоо би цонхоор тусах нарыг сүүдэрлэж ниссэн шувуудаас халдвар тээгээд дээрээс минь дусчихаж ч магадгүй тэр зөөлхөн бороон дуслуудаас, нүүрийг минь илбэх салхинаас хүртэл айж байна.

Би эмээ өвөөгөө алдахаас л хамгийн их айдаг, одоо би нялх үрийнхээ айдас нь болж хүүгээсээ явчих вий гэж айж байна. Айсандаа хоолойгоор минь хоол давахгүй ч хүүгийнхээ төлөө хүчээр идэж байна. Энд эмийн сангуудаар амны хаалтын нөөц дууссан болохоор гэртээ байж болох хамгийн цэвэр даавуугаар өөртөө оёж сууна. Би зөндөө их айж байна, бас би айж байгаагаасаа огтхон ч ичихгүй байна.

Олон ч мэдээний доорх сэтгэгдэлээс наанаа байгаа Монгол оюутнуудаа битгий авчир, тэнд нь үлдээ гэсэн олон сэтгэгдэл уншлаа. Одоо би хэрвээ та нарын үр хүүхэд чинь байсан бол энэ тэр гэсэн улиг болсон юм яримааргүй байна. Зүгээр л өөрсдийнхөө хүн чанар луу өнгийгөөч, гуравхан сая хүний чинь 30 МОНГОЛ нь энд байна, ядаж битгий янз бүрээр хэлээч. 30 зүрх цохилж, 30 ээж, 30 аав өдрийн хоол, шөнийн нойргүй сэтгэл нь зовж байна.

Хэтийдсэн их тоглоом тохуу, хүн чанаргүй амны билиггүй аймшигтай араншингаа зогсоогооч. Асуудалд бодитой хандаж, эрүүл мэндээ хамгаалах арга хэмжээ авцгаагаач. Би айж байна, энд хэр удаан ингэж байхаа мэдэхгүй болохоор. Би айж байна, эрүүл залуу үеийнхээ бичсэн сэтгэгдэл ийм байгаад. Би айж байна, Монгол хүний саруул ухаан маазарсан тоглоом, архи хоёрт живчих вий гэж айж байна. ТИЙМ ЭЭ, БИ АЙМХАЙ.

Р.Болорцэцэг Хятад улс, Вухан хот.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
40 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

шинжилгеегек егеед нутагтаа ирсен деер шуудее. би ч гесен хуухдуудее хажуудаа л авчирахыг хусне

Naran Nyamjab
Naran Nyamjab
Reply to  Зочин

Мөнх хөх тэнгэр дээрээс тань харж Этүгэн эх дэлхий дэргэдээс тань ивээж байхад монгол хүн хаа ч байсан аюулаас аврагдах болно,айлтгүй ээ миний үрсүүд,гагцхүү эжий бурхандаа сайн залбирч,эх 7 эрхэстээ цай,сүүний дээжээ сайн өргөөд,аврах,сэргийлэх,хамгаалах арга ухаанаа билүүдээд л, бие биесээ түшээд,бүлтгэр үрсээ бөөцийлөөд сууцгаа.

Ган
Ган
Reply to  Зочин

30 хүнээс болж 3 сая хүнийг эрсдэлд оруулах гэж үү. Хүн амынх нь 50 хувь нь ганцхан хотод шавчихсан улсад нэг тохиолдол гарахад л сүйрнэ

Zochin
Zochin
Reply to  Ган

Hmmmmm. Archaagui

Heterhii bain bain bain bain
Heterhii bain bain bain bain
Reply to  Зочин

Unana

Зочин
Зочин
Reply to  Зочин

Uhsen atsnii chn shinjilgee ugj mgldoo ireh gereesee garah l um bol uvching tuschihgaad deeresn buh zorchih teevriin haagad horiond orsn bhd

Зочин
Зочин
Reply to  Зочин

Yamarvahtar haraadag yum be

Найдаа
Найдаа
Reply to  Зочин

Мм

Найдаа
Найдаа

Мм

Anu
Anu

Ymar aimar ym be hurdan shiiwderee gargaj hurdan oyutnuudaa awchraasai hench vr hvvhdee hajuudaa bailgahiig l hvsne shvde ymaar ch ymdee ymar hetsvvn be

Tugsuu
Tugsuu

Zochin buh yum saihan boloh bha setgeleer uudrug baigaarai

Монгол хүн
Монгол хүн

Яанаа та нар минь.голомттой газраас ирэх юм гэж бодохоор айх юм.та нарыгаа тэнд байна гэж бодохоор бас айх юм. Ямар ч байсан дархлаагаа сайн хадгалах ямар арга хэмжээ авч болох бүх боломжоо ашиглаарай. Эх орон ард түмэн чинь та нарыгаа авнаа.сайхан юм бодож бүх дэлхий даяар арга хэмжээ авч бгаа болохоор битгий шаналаарай .энэ өвчинг дэлхий даяараа ялж чадна.

Зочин
Зочин

Охин минь санаа бүү зовоо, эх орн чинь үр хүүхдүүдээ мартаагүй, та нарыгаа авчрах талаар саяхан шийдвэр гарлаа. Харин ямар арга замаар хэрхэн яаж авчрах талаар удахгүй шийдэгдэх хүртэл тайван, сэтгэлийн тэнхээтэй байгаарай. Халдвар авчихгүйн тулд сайтар сэргийлээрэй. Бүх юм сайхнаар дуусна

Zochin
Zochin

Монголоо голж хятадын сургууль сонгосон биз дээ хятадууд битгий явуулаасай монголд ирж бөөн короноо вирус авчрах гээ юу 30 хүнээс болж 3сая хүн үхмээр гүй байна шүү

Zochin
Zochin
Reply to  Zochin

Hmmm chaawaas. Iim hunii orontsognuudad iim yum tohioldoh wii dee. Ter ued ene hun ymar awir gargah bol yoo.

zail
zail
Reply to  Zochin

z##l muu l#r min

Зочин
Зочин
Reply to  Zochin

Ishhh unhiagu l umda iim bj uurigu hun ghu

Зочин
Зочин
Reply to  Зочин

Eme ohind bish comment drr bmuulj bichsn ZOCHIN hund zoriulj bichle

Зочин
Зочин

Zorig baihad bvhniig yalnaa aij hergewch bolohgvi tulsan yumand aij bolohgvi vzeltseed l baih heregtei shvv ehiin s###s chinij sheesh hamgiin sain sheeshee uu uulga bolnoo bolno sainiug bod nogoon darhiin tarina tool tegeed s###s chini amiig chini awrana shvv chi chadnaa chadah ch bolno

Эмзэг сэдэв
Эмзэг сэдэв

Мэдэхгүй юм даа . Оюутнуудаа бодохоор айгаад өвчилхөөс н өмнө авчирмаар. Гэтэл нян тээгээд ирвэл яана гэсэн айдас төрмөөр. Хэцүү ч юмдаа яана даа . Хятадын засгийн газар яг голомтон доторхи хүмүүсээс гаргаж өөрсдийн нутгаар дамжуулан явуулах болов уу даа. тэнд байсан бусад оюутанууд явж эхлэхэд л бүгдээрээ явчихгүй яасын бээ. Яагаад хэдхэн хүн үлдсэн юм бээ. Хүүхдээ монголдоо үлдээхгүй яах гэж харийн нутагт аваад явсын бээ. Эцэг эхдээ итгээгүй олоод аваад явсиймуу. Монголдоо сурч болоогүй юмуу. Гээд бодоод байвал олон тэгчихгүй яав даа байна даа. Үнэхээр харамсалтай юу ч гэхэв дээ. Харамсалтай эцсийн эцэст хатуухан хэлэхэд монголоо голоод явсан болохоор элэнц, хуланц, эцэг өвгөд чин хилэгнээ байлгүй дээ. Одоо бусад хотуудад байгаа оюутнууд монголдоо ирэх хэрэгтэй. Бас яагаа ч билээ. Тэр том улс дотроо дийлхээ байгаад л дэлхий даяар тархаа байлгүй дээ. Зарим улс орон 1.2 хүн л гэнэ худлаа даа худлаа хэдэн арав болчихсон л байгаа. 14 хоног нууц үе гээ биз дээ. Хятадаас ирсэн хүн хаа сайгүй олон байна даа.

Zochin
Zochin

ugasa neeh oligtoi bolowsroliin systemtei bish mongoloo gollo ntr goloh deere tultalaa myartsn mongolig yah gewde

Би
Би

Гэртээ байгаа би ч айж байна. Гэхдээ монголчууд бид дархлаа сайтай даа л баярлаж сууна.

Ul medeh
Ul medeh

Bi 2002 ond sars garahad beejind bsn shude ! Hun bur uur bodoltoi bdg bh ! Bi zugeer daguur yawaad yuch bodohgui hool und ideed tgd buten 3 sar bolson shude

Amina
Amina
Reply to  Ul medeh

sars gj ymr uvchin bdginbe

дана
дана

сэтгэлийн тэнхээтэй байгаарай. эх орондоо эргэж ирж эрүүл сааруул амьдарна. эх орны минь ард иргэд эрүүл сааруул зовлонгүй амьдраасай гэж хүсэж байна.

Зочин
Зочин

Зүгээрдээ та нарыг авчрах шийдвэр гарсан

Зочин
Зочин

Сэтгүүлч юм уу зохиолч бичсэн нь өгүүлбэр зүйгээс харахад ойлгомжтой бна.

Зочин
Зочин

Эх орон чинь хүнээ мартахгүй байх. Удахгүй аав ээж, үр хүүхэдтэйгээ уулзах болтугай. Өмхий хужаа нарын хажууд хат суусан эрэмгий Монгол байгаарай миний дүү.

Монгол хүү
Монгол хүү

Монголоо голж хятадын сургууль сонгосон биз дээ хятадууд битгий явуулаасай монголд ирж бөөн короноо вирус авчрах гээ юу 30 хүнээс болж 3сая хүн үхмээр гүй байна шүү

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж
Зохиолч Лувсангийн Пүрэвдорж

Монгол ардчилсан улс. Иргэдээ авнаа. Ардчилсан үзэл чинь энэрэнгүй ёс шүү дээ. Зоволтгүй, хүүхдүүд минь.
Энд та нарыг муулж зүхэгэдийг бүү тоо. Ийм зүдэг муухай, адгийн шаарууд цаг цагт, хаа газарт байдаг юм. Тэдний хараал Та нарт хүрэхгүй. "Үнэний мөрөөр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ "-дээ.

ooko
ooko

yamar muuhai hunii unergui boltsiim be ene humuus chini yadaj duugai bj boldgumu

Зочин.
Зочин.

Өвчинтэй газар үхэх болохоор гэнэт эх орноо санав уу..эмээ өвөөгөө .бодов уу..баян сайханыг нь гайхаад л үр хүүхдээ авч ирээ биз дээ...Харин чамаас айж байна..үүрэг хариуцлагаа үүрч чадахгүй..чамаас болж олон хүн амиа золих уу..хар амиа хоохойлогч..ЧАМААС АЙЖ БАЙНА...ХАРИУЦЛАГАТАЙ БАЙЖ СУР..

No
No

Buh yum namjsanii daraa ir 3han say mongoldoo virus teej irehnuu ooriigoo bodson g###g we

irgen
irgen

Mongoloo golood ta nar hytdad surch baigaa bizdee odoo harin eh ornoo dursaa yu, tetgelegiin mongooroo em tangaa avaad naanaa uld.

Зочин
Зочин
Reply to  irgen

Gologdohoor mongoloo yu geed bgn archaagu tsarailchaad mask 200 gdg bsn cin ene owcnig dalimduulaad 1200bltsn bgzde iim l archaagv ard uls

Зочин
Зочин
Reply to  irgen

Чи мэдрэл муутаймуу

Зочин
Зочин
Reply to  irgen

ymar ch aimr umbdee ??

N
N
Reply to  irgen

Chi ih m#l ym aa. Ydaj tegj buu helel dee hundeet tusna.

Зочин
Зочин
Reply to  N

Naad heden oyutanguud chn durtai daa yvsn gj bodoj bnu minii mongoliin ard tumen mash ochuuhen setgeltei humuus yum::: surj medeh mongold orondoo gants ch bolov uils buteeh ireeduid mongol ornoo avch yvh 30 zaluu zurkh tend tsohilj bn

Зочин
Зочин
Reply to  irgen

Chi ih m#l ym aa

Холбоотой мэдээ

Back to top button