ДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Канад улсад коронавирусийн анхны тохиолдол бүртгэгдлээ

БНХАУ-ын Ухань хотоос Канад улсад ирсэн иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай Ройтерс агентлаг мэдээллээ. Уг иргэн нь 50 настай, эрэгтэй. Тэрбээр Торонтод нэгдүгээр сарын 22-ны өдөр ирсэн бөгөөд амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд эмнэлэгт үзүүлэхэд коронавирусийн халдвар мөн болох нь тогтоогджээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээгээр шинэ Коронавирусийн халдвараар 1318 хүн өвчилж, 41 хүн нас барсан. БНХАУ-д 1287, Тайванд 3, Макаод 2, Хонгконгд 5, Японд 2, БНСУ-д 2, Сингапурт 3, Вьетнамд 2, Австралид 1, АНУ-д 2, Тайландад 5, Непалд 2, Францад 3 хүн өвчилсөн.

БНХАУ-ын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 08:50 цагийн байдлаар Хятад улсад шинэ коронавирусын халдвараар 1975 хүн өвчилж, 56 хүн нас барсан, 324 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж байна. Бүрэн эдгэрсэн 49 иргэн эмнэлгээс гарсан.

БНХАУ-ын Өвөр Монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд 4 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн.

Та үр хүүхэд, гэр бүлээ шинэ коронавирусийн халдвараас дараах энгийн 3 аргаар сэргийлж чадна.

1. Гараа тогтмол савандаж угаах

2. Амны хаалт заавал зүүх

3. Өвчлөл гарсан улс оронд зорчихгүй байх

Т.САНТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Back to top button